“Цэвэр орчин цэнгэг ус” намрын нэг сарын аяныг өнөөдөр эхлүүллээ

p1atva2e3k1ssm1l8810cd1fpk1c381

Улаанбаатар хотын төвд урсдаг туул, сэлбэ, /дунд гол/-ын цэвэрлэгээ байгаль хамгаалах “Цэвэр орчин цэнгэг ус” намрын нэг сарын аяныг өнөөдөр эхлүүллээ. Уг аяныг БОАЖЯ, НЗДТГ, Туул голын сав газрын захиргаа, УСУГ, Мобиком корпораци, Гандантэгчинлэн хийд, Жүр үр, Сэрүүлэг дээд сургууль, АПУ компани, Хүүхдийн ордон зэрэг төр болон хувийн хэвшлийн хамтарсан 10 гаруй байгууллага оролцсон  томоохон бүтэцтэйгээр зохион байгуулж байгаа юм.

p1atv9ke2n1sjh1m6v165o12vb1tt54

p1atv9ke2n2mpu9o1llb10ifgos8

Аяны нээлтэд нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан оролцлоо. Тэрээр “Өнөөдөр бид агаар, ус, хөрс нь цэвэр байгаль дэлхийд амьдрах учиртай. Гэтэл өнөөдрийн манай нийслэлд энэ гурван зүйл тулгамдаад байгаа томоохон асуудлуудын нэгд орсоор байна. Хүйтэн сэрүүний улирал хаяанд ирсэн энэ мөчид Улаанбаатар хотынхоо ундны эх үүсвэр болсон туул голоо хогноос нь салгах том үйлсд оролцож байгаа бүх төр болон хувийн хэвшлийн удирдлага, албан хаагч, ажилчиддаа баярлалаа гэдгийг хэлмээр байна. Бид энэ нэг сарын аяныг нэг удаа зохион байгуулаад зогсохгүй улам эрчимжүүлж цаашид уламжлал болгон хийнэ гэж бодож байна. Нийслэлийнхээ иргэдэд нэг зүйлийг уриалж хэлэхэд Бид өөрсдөө хогоо хаяхгүй бусдаар хогоо цэвэрлүүлэхгүй байх сайхан орчин бүрдүүлэхийн тулд хамтран ажиллах хэрэгтэй байна гэдгийг хэлэх байна.”  гэлээ.

 Цэвэрлэгээ хийх нийт 50 км газрыг  дөрвөн хэсэгт хувааж, оролцох төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын ажилчин, албан хаагчдыг хуваарилан ажиллуулахаар болжээ.

Яармагийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэл нийт 19 км, Сэлбэ гол (100 айлын гүүрнээс Туул голд цутгах хүртэл) 13км, Зайсангийн гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэл (Туул голын хойд эргийн дагуу) 11км, Улиастайн уулзвараас Гачуурт хүртэл (Голын хойд хэсэг буюу Төвийн эх үүсвэрийн хамгаалалтын бүс) 7 км газрууд багтсан байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

14408768_1075659032554287_872381660_n

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …