Нийслэлийн хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгууллаа

p1au460umvm8rog4mqre0l1p352

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/690 дүгээр захирамжаар нийслэлийн хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах Зөвлөл байгуулж, ажиллах журмыг баталлаа.

Зөвлөл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах замаар хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэгтэй ажиллах юм.

Нийслэлийн хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх даргалаж, гишүүдэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга, Улаанбаатар хотын xөгжлийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч (тохиролцсоноор) болон аж ахуй нэгжийн төлөөллүүд багтжээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …