Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн барилга ашиглалтад оржээ

1475486136_7

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх хэсгийн барилга ашиглалтад орж 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ШШГЕГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга хурандаа н.Эрхэмбаяр, Тогтоол гүйцэтгэх газрын дарга хурандаа П.Хосбаяр нар очиж нээлт хийжээ.

Өмнө нь Сайхан сум дахь Сум дундын Шүүх, Прокурор, Цагдаагийн тасгаас сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсэн тохиолдолд, Дархан-Уул аймгийн ШШГА-ны харьяа цагдан хорих байранд хүргэж уг арга хэмжээг биелүүлдэг байсан ба түүнчлэн прокурор цагдан хоригдогсодтой заавар журамд заасны дагуу очиж уулзах, шүүх нь шүүх хуралдаан хийх, буцааж хүргүүлэхэд талдаа 60 км явж зардал их гардаг байсан асуудлууд барилга ашиглалтад орсоноор шийдэгджээ.

Тус барилга нь 2 давхартаа эрүүгийн хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэх зориулалтай дотроо угаалтуур, ОО бүхий 6 өрөө /камер/, түр саатуулах 1 өрөө, подвалд мөн 3 өрөө /камер/ нийт 10 өрөөтэй бөгөөд дээвэр хэсгийг нарлагааны талбайтай болгосон байна.

 

 

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …