Дархлаажуулалтын 10 хоногийн аян 10-р сарын 3-наас 13 хооронд явагдана. Тус аяны хүрээнд0-6 сартай хүүхдүүдийг улаанбурхан өвчний эсрэг вакцины “0” тунгаар дархлаажуулах арга хэмжээг Нийслэл хот, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл, Орхон аймгуудад зохион байгуулж эхлэсний зэрэгцээ нэмэлт дархлаажуулалтаас хоцорсон 18-30 насны залуучуудыг улаанбурхан, улаануудын эсрэг вакцинаар нөхөн дархлаажуулна.
Мөн дархлаагаа сайжруулахын тулд тогтмол спортоор хичээллэх, гараа тогтмол угаах болон гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийж байхыг нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс зөвлөж байна.
Г.Нараа