“Монголын Мистер-2013” бодибилдингийн Улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш Соёлын төв өргөөнд болно. 22 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ удаагийн тэмцээн 12 ангилалд болно. Тухайлбал, эрэгтэй 60 кг, 65кг, 70кг, 75кг, -80кг, +80 кг жин болон эрэгтэй, эмэгтэй фитнесс, модел, фигур фитнесс гэсэн ангиллуудад оролцогчид өрсөлдөнө.
Тэмцээнийг Монголын бодибилдинг фитнессийн холбооноосзохион байгуулж байгаа бөгөөд маргааш 12.00 цагаас Соёлын төв өргөөнд эхэлнэ.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл