Баянхонгор аймгийн Прокурорын газраас шалгалт хийлээ

1475745866_3a6cf1a5a68faf0fbig

Баянхонгор аймгийн Прокурорын газраас 2016 оны 3 дугаар улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Аймгийн Цагдаагийн газрын захиргааны журмаар баривчлах байрны ахуй нөхцөл, хоригдогчдын эрхийг хэрхэн хангаж байгааг болон нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн эрх бүхий албан тушаалтнуудаас явуулсан захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хууль тогтоомжид хэрхэн нийцэж байгааг тус тус шалгажээ.

1.Тус аймгийн Цагдаагийн газрын захиргааны журмаар баривчлах байрны ахуй нөхцөл, хоригдогчдын эрхийг хэрхэн хангаж байгааг шалгасан шалгалтаар:

-Баривчлагдсан болон албадан саатуулагдсан этгээдэд ногдох талбайн хэмжээ нь Баривчлах шийдвэр биелүүлэх журмын 2.1, Сэжигтэн яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар хорих байрны өрөө нь баривчлагдсан нэг хүнд 2,5 ба түүнээс дээш хавтгай дөрвөлжин метр талбай ногдохоор, Засгийн газрын 91 дүгээр тогтоолоор батлагдсан Захиргааны журмаар албадан саатуулах байрны дэглэм, журмын 6-д заасан саатуулагдсан 1 хүнд 2 ам метрээс доошгүй талбай ногдохоор заасныг тус тус зөрчсөн,

-Өрөөний гэрэлтүүлэг стандартад заасан хэмжээнээс бага хүрэлцээгүй, зарим өрөөнд гэрэлтүүлэх хэрэгсэл байхгүй, баривчлагдсан хүн нэг бүрт хучлага дэвсгэр олгож байгаа боловч шалгалтаар хөнжил, зөөлөн эдлэл нь хуучирсан, угаалга цэвэрлэгээ, ариутгал хийгдээгүй байгаа нь Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалтыг зөрчсөн,

-Баривчлагдагсдад хоолоор үйлчилж буй цайны газар нь олгож буй нэг өдрийн хоолны илчлэг, шимт чанарыг тодорхойлдоггүй, тухайн өдрийн хоолны дээжийг авч, зохих журмын дагуу устгаж, тэмдэглэлийг бүрэн хөтөлдөггүй, хоол үйлдвэрлэлд хэрэглэж байгаа хүсний бүтээгдэхүүн нь гарал үүсэл шинжилгээний бичиггүй, хоол үйлдвэрлэлийн газарт тавих дотоод хяналт сул зэрэг зөрчлүүдийг илрүүлжээ.

2.Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн эрх бүхий албан тушаалтнуудаас явуулсан захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хууль тогтоомжид хэрхэн нийцэж байгааг шалгасан шалгалтаар:

Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахдаа холбогдох хууль тогтоомжийн заалтууд болон зөрчлийг бүрэн шалгаж тогтоолгүй дутуу шалгадаг, шийтгэврийн хуудас бичигдээгүй байхад торгуулийн мөнгийг урьдчилан төлүүлдэг зэрэг 7 тооны зөрчлүүдийг илрүүлж, зөрчил гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах, зөрчлийг таслан зогсоолгохоор аймгийн Цагдаагийн газарт Прокурорын шаардлага хүргүүлж ажиллажээ.

prokuror.mn

 

 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …