Нэгдүгээр төрөх эмнэлгийн тааз хагалгаа хийж байх үед нурж эхэлжээ

2217ea25ccb3ecd0a3a55b5178678023194f560e

Нэгдүгээр төрөх эмнэлэг буюу “Өргөө” амаржих газрын мэс заслын өрөөний тааз энэ сарын 05-ны өдөр нуран унажээ. Энэ асуудлаар дөнгөж сая тус эмнэлгийн удирдлагууд мэдээлэл хийлээ.

“Өргөө” амаржих газрын дарга Д.Энхбаяр “Давхар тааз буюу дүүжин тааз хийгдсэн нь бүхэлдээ нурж унасан байна. Тухайн үед ажиллаж байсан эмч нар үүнийг хэлнэ” гэлээ.

Энэ талаар мэс заслын өрөөнд хагалгаа хийсэн эмч хэлэхдээ “Аравдугаар сарын 05-ны өдөр таван мэс засал төлөвлөгдсөн байсан. Бид 11.00 цагийн байдлаар нэг мэс заслаа хийсэн юм. Ингээд өвчтөн Ж-д хагалгаа хийх явцад агааржуулалтын хоолой хөдлөөд эхэлсэн. Далдалсан байсан гурван хаалт эвдэрч тааз хөдлөөд аюултай байсан. Агааржуулалтын хоолой яг л хүн явж байгаа юм шиг хөдлөөд байсан. Тиймээс бид өвчтөнөө өөр өрөөнд шилжүүлж хагалгаа хийсэн. Аюултай байсан тул дараагийн өвчтөнөө ч бас бид өөр өрөөнд хийсэн.

Нэгдүгээр төрөх эмнэлгийн тааз хагалгаа хийж байх үед нурж эхэлжээ

Хэрэв тэгээгүй бол 13.00 цагийн хагалгааны үер тааз шууд нуран унаж, хагалгааны өрөөнд байсан 8-9 хүн таазанд даруулж амиа алдах байлаа. Тийм таагүй зүйл болсон бол бид өнөөдөр та нартай ингээд яриад сууж чадахгүй байсан болов уу. Цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтын байцаагчид ирж үзлэг шинжилгээ хийсэн.Тэд дүгнэлтээ хэлэх байх” гэлээ.

Дээрх өрөө нь гадаадын буцалтгүй тусламжаар буюу “Центра Гоулд” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар баригдсан өрөө байжээ.

Эх сурвалж:eagle.mn

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …