Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд Mobil ердийн үед автомашины хөдөлгүүрийг хамгаалах түүнчлэн бэрх шалгуур, эрс тэс хүнд нөхцлийг давах болон олон зуун километр туулсан хуучин хөдөлгүүрт зохицон ажиллах шалгуурт шинэ жишиг тогтоосоор ирлээ.
Бодит шалтгаан 1:
Mobil хөдөлгүүрийг бусадтай харьцуулшгүй сайн хамгаалдаг.
Mobil-ийн өндөр идэвхит нэмэлт хольц бүхий систем нь таны хөдөлгүүрийг дээд түвшинд хамгаалж, шинэхэн мэт хэвээр хадгалах болно. Түүнчлэн чиргүүл чирэх, хүнд ачаа тээвэрлэх зэрэг хөдөлгүүрийн хэт ачааллын үед найдвартай хамгаална.
Бодит шалтгаан 2:
Mobil хэт халуунд онцгой тэсвэртэй.
Өндөр температурт тос исэлдэн өтгөрснөөр, хөдөлгүүр түүнийг шахахад хүнд болдог. Энэ нь элэгдлийг ихэсгэж, бүтээмжийг бууруулдаг нэг шалтгаан юм. Харин Mobil-ийн исэлдлээс хамгаалах хүчирхэг систем 200 градусын халуунд ч тосны исэлдлээс сэргийлдэгээрээ ердийн тосноос давуу юм.
Бодит шалтгаан 3:
Mobil хүйтэнд хөдөлгүүрийн ажиллагааг хэвийн хангадаг.
Хөдөлгүүр асмагц ердийн тос эргэлтэнд орохын тулд хэсэг хугацаа зарцуулдаг тул тослогдож амжаагүй хэсгүүдэд үрэлт үүсч ингэснээр элэгдэл үүсгэх үндсэн шалтгаан болдог. Тэгвэл Mobil тэр даруй хөдөлгүүрт тархаж, -54 градусын хүйтэнд ч хөдөлгүүрийн эд анги бүрийг бүрэн хамгаалж, урсамтгай чанараа хэвээр хадгалдаг.
Бодит шалтгаан 4:
Mobil хөдөлгүүрийг хуримтлагдах бохирдлоос сайтар хамгаалж, цэвэрлэнэ.
Mobil хөдөлгүүрийг бохирдлоос ангид цэвэр байлгах зорилгоор түүнд хуримтлагдах тортог лаг, дутуу шатсан хаягдал зэрэг үлдэгдлээс хамгаалагч жигд системтэй. Бидний зөвийг батлах нэгэн баримт бол Америк, Европын автомашинд буй минерал Хөдөлгүүрийн тосыг Mobil-оор солих туршилт байсан ба тосыг зөвхөн тодорхой мөчлөгт солин 14000 милл буюу 22,400 км туршсаны эцсийн үр дүнд хоёр хөдөлгүүр хоёулаа бараг л шинээрээ мэт хадгалагдан үлдсэн байна.
Бодит шалтгаан 5:
Mobil шатахуун зарцуулалтыг бууруулдаг.
Mobil тосны хосгүй найрлага бол тос шатах явц, ууршилтын эсрэг үр дүнтэй үйлчилдэг учир таныг шатахуун бага хэрэглэх боломж олгоно. Бид 320,000 км-ийн туршид харьцуулсан туршилт явуулахад ердийн тос үйлдвэрлэдэг хамгийн нэртэй брэндийн бүтээгдэхүүнээс Mobil даруй 8 дахин бага тос зарцуулсан байна.
Улаанбаатар хотын Петровис ШТС-уудын дэргэдэх 24 цагийн үйлчилгээтэй “Петромарт” сүлжээ дэлгүүрүүдэд 10-р сарыг дуустал хугацаанд бүх тос, тосолгооны материалыг 10-15 хувийн хямдралтай худалдаалж байна.
Бодит шалтгаан 6:
Mobil-ийн чанар үйлдвэрлэгчдийн шалгуур үзүүлэлтээс даван гардаг.
Mobil автомашин болон хөдөлгүүрийн тос үйлдвэрлэгчид мөн бусад үйлдвэрүүдийн нэгдлийн баталсан албан ёсны стандартаас чанарын хувьд ямагт дээгүүр байдаг.
Бодит шалтгаан 7:
Mobil өөр бусад брэндийн тостой харьцуулбал хамгийн олон үйлдвэрлэгчийн сонгосон бүтээгдэхүүн.
Одоогоор 55 гаруй төрлийн автомашин үйлдвэрээс Mobilтостой хэрэглэгчийн гарт очиж байгаа бөгөөд эдгээрээс дурьдвал хуучин загварын Порше, Бэнтлий, Кадилак мөн Холден Спэйшл Вийклс, Мерседес Бэнз, Ай Эм Жи-гийн Шевролет зэрэг төмөр хүлгүүдийг дурьдаж болно.
Бодит шалтгаан 8:
Mobil таны хөдөлгүүрийн эдэлгээг уртасгадаг учир, удаан жил ашиглаж, олон км явсан хөдөлгүүрт ч нас нэмдэг.
Таны автомашины шинэ хуучин байх, хэдэн км явсан байх нь чухал биш. Mobil тосны бохирдлыг цэвэрлэх хүчирхэг бүтэц бүлүүрийн тойргийн цэвэр байх нөхлийг хангаж улмаар хөдөлгүүрийн бүтээмжийг хэвийн хадгалах, хөдөлгүүр ашиглалтыг уртасгах нөлөө үзүүлдэг.
Бодит шалтгаан 9:
Mobil хөдөлгүүрийн ажиллагааг дээшлүүлдэг нь батлагдсан.
Mobil технологи Хэт ачааллын үеийн болон Урт хугацааны олон туршилтыг амжилттай давсан бөгөөд эдгээрээс дурдвал: 1990 оны Сая Бээрийн Туршилт, 2003 оны Дэлхийг Автомашинаар Тойрох Аялал, 2005 оны Лас Вегасын Такси Компанид явуулсан Туршилт, мөн 2006 оны Австралийн Бэрх Замаар Хийсэн Аялал зэргийг нэрлэж болно. Ерөнхийдөө бүх л синтетик тос хөдөлгүүрийг дээд түвшинд хамгаалдаг хэдий ч Mobil-ийн онцлог бол таны хөдөлгүүрийг саяхан угсарсан мэт шинэхэн байдалд хадгалж чаддагт байдаг.
Бодит шалтгаан 10:
Mobil таны шатахууныг хэмнэнэ.
Таныг замдаа гарахаар автомашинаа асаахад, хөдөлгүүр халаагүй, хүйтэн байдаг. Хэрэв та ердийн тос хэрэглэдэг бол энэ нь илүү өтгөн, эргэлт удаан учир хөдөлгүүрийн бүтээмжийг улам бууруулдаг. Ийм нөхцөлд хөдөлгүүр эрчтэй ажиллах шаардлагатай болж, илүү их шатахуун хэрэглэдэг. Тэгвэл Mobil тос хавьгүй хурдан тархдаг учир хөдөлгүүрийн дээд хүч чадалд богино хугацаанд хүрч ингэснээрээ илүү бага шатахуун зарцуулна. Mobil-ийн исэлдлээс хамгаалах систем ердийн тостой харьцуулахад тосны исэлдэл, өтгөрлийн эсрэг үр дүнтэй үйлчилдэг тул эд ангиудын үрэлтийг багасгаж, шатахуун хэмнэдэг. Ингээд гол санааг сэргээн үзвэл:
• Mobil 1 хөдөлгүүрт бусадтай харьцуулшгүй хамгаалалт болдог төдийгүй хэт халуун, хүйтэн нөхцлийг гойд сайн тэсвэрлэдэг.
• Mobil 1 ашиглаж буй хөдөлгүүр тос бага зарцуулж, хуримтлагдах бохирдол, лаг, шавраас найдвартай хамгаалагдана.
• Өөр бусад ямар ч тос, Mobil шиг олон үйлдвэрлэгчдийн сонголт болж чадаагүй.
• Mobil таны хөдөлгүүр ашиглалтыг уртасгаж, шатахууныг тань хэмнэдэг.