Цацраг идэвхт ашигт малтмалын салбарт тулгамдаж буй асуудлуудаар хэлэлцэв

zu-16-10-2

Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар төрөөс баримтлах бодлогын дагуу энэчиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад тулгамдаж буй асуудлуудаар мэдээлэл, санал солилцож, цаашдын чиг хандлагыг тодорхойлох зорилго бүхий “Цацраг идэвхт ашигт малтмалын салбарт тулгамдаж буй асуудал-шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг энэ сарын 6-ны өдөр Цөмийн болон цацрагийн хяналтын газраас зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Ашигт малтмалын газар, Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Геологийн төв лаборатори зэрэг төрийн байгууллага болон цацраг идэвхт ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн албан хаагч, мэргэжилтнүүд оролцож, ААНБ-уудад тохиолдож буй хүндрэл бэрхшээл, тулгамдаж байгаа асуудлуудаар мэдээлэл сонсож, санал бодлоо чөлөөтэй солилцсон юм.

Хэлэлцүүлэгт оролцогсдын санал, тулгамдаж буй асуудлуудыг нэгтгэн цаашдын чиг хандлагыг тодорхойлж, шаардлагатай зарим асуудлыг холбогдох байгууллагуудад нь хүргүүлж шийдвэрлүүлэхээр боллоо.

 мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …