Замын хөдөлгөөний шинэ зохицуулалт мөрдөгдөж эхэллээ

686afc8c1d6afb798af09a483ca27aa92002bf6a

“Түгжрэлгүй гудамж, бухимдалгүй хот” гэсэн Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн дагуу зарим уулзварыг тогтмол баруун гар тийш эргэдэг болгохоор зохицуулалт хийхээр болсон билээ. Тэгвэл энэ шинэ зохицуулалтыг жолооч нар өнөөдрөөс эхлэн даган мөрдөх юм.

Нийслэлийн хэмжээнд гэрлэн дохионы зохицуулалттай 142 уулзвар байдгаас 48 нь баруун гар тийш тогтмол эргэх боломжтой юм. Үүнд:

  • Нэг талаас баруун эргэх боломжтой 12
  • Хоёр талаас баруун эргэх боломжтой 24
  • Гурван талаас баруун эргэх боломжтой 8
  • Дөрвөн талаас баруун эргэх боломжтой 4 уулзвар байна.

Энэхүү өөрчлөлтийг хийснээр уулзваруудын нэвтрэх чадвар сайжирч, дуу чимээ, агаарын бохирдол буурна гэж албаныхан үзэж буй. Мөн эдийн засгийн хэмнэлт гарч, нийтийн тээвэр, тусгай албаны автомашины нэвтрэх чадвар нэмэгдэнэ гэж үзсэн байна.

14408768_1075659032554287_872381660_n-8

Санал болгох мэдээ

Засгийн газрын “Чөлөөлье” бодлогын хэрэгжилтэд орон нутгийн удирдлагуудын оролцоо, дэмжлэг чухал

ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлага зохицуулалтын газар болон Удирдлагын академи хамтран “Орон нутгийн удирдах ажилтнуудын манлайллыг …