Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг иргэдэд сурталчилна

niigmiin_daatgal-100818-175528250

Нийслэлийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газрын даргын энэ сарын 05-ны өдрийн тушаалаар Нийгмийн даатгалын бодлого, хууль тогтоомжийг иргэд, даатгуулагчдад сурталчлах ажлыг эхлүүлээд байна.

“Засгийн газрын 100 хоног” арга хэмжээг дүүргүүдийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсүүд зохион байгуулах бөгөөд нийгмийн даатгалын үйлчилгээ, үйл ажиллагааг иргэдэд ойртуулж, сургалт, сурталчилгаа явуулан, зөвлөгөө өгч ажиллах юм. Өнөөдөр томоохон зах, худалдааны төвүүдэд дүүргийн байцаагч нар ажиллаж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын ач холбогдлын талаар сургалт зохион байгуулж, иргэд, даатгуулагчдад хууль тогтоомжид орсон нэмэлт өөрчлөлтийн талаарх мэдээ мэдээллийг өгнө.

Мөн дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсүүдтэй хамтран малчид, хөдөлмөр эрхлэгчид, бүртгэлтэй ажилгүй иргэдэд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын ач холбогдлын талаар сургалт, зөвлөгөө өгөх ажлыг  дүүрэг бүрт хувиарийн зохион байгуулна.

Дүүргүүдийн алслагдсан хороодын иргэд болон  1000 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллагад нийгмийн даатгалын үйлчилгээг ойртуулж, зөвлөгөө, мэдээлэл хүргэх юм. Түүнчлэн иргэд даатгуулагчдад нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа авах цахим үйлчилгээ, гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд нийгмийн даатгалын шимтгэлээ онлайнаар төлөх боломж, мобайл банкны үйлчилгээний талаар иргэд даатгуулагч нарт мэдээ мэдээллийг шуурхай хүргэх зэрэг олон ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлэхээр боллоо гэж Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраас мэдээллээ. 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …