Ном уншсанаар таны амьдралд гарах 10 өөрчлөлт

download

Ном уншсанаар таны амьдралд гарах 10 өөрчлөлт

Үүнд:

Амьдралаас уйдаж, сэтгэлээр унасан үед гарах гарц болно

Заримдаа амьдрал ямар ч утгагүй санагдаж сэтгэл хоосрох үе танд тохиолддог уу? Яг ийм үед элдэв зугаа цэнгэл, хорт муу зуршилд бүү автаарай. Тэрнийхээ оронд номын ертөнцөөр аялаад нэг үзвэл ямар вэ? Ном гэдэг ертөнцийн хаалгаар алхан ормогц л та орчноос тасарч жинхэнэ эрх чөлөө, аз жаргалыг мэдрэх болно. Номтой нөхөрлөж асуудал бэрхшээлээ даван туулж сурснаар мэдлэг ухаан тань зузаарахын зэрэгцээ бага ч гэсэн туршлага хуримтлуулах болно.

20150729211514-man-reading-book-hipster

Та уншдаг, бодож сэтгэдэг шинэ гэр бүлтэй болно

Хүн бүрт л ах дүү, амраг садан бий. Гэхдээ энд огт өөр гэр бүлийн талаар хэлэх гэсэн юм. Та зөвхөн өөрийгөө өөрчлөхийн төлөө л ном уншдаг болсноор дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг, номонд хайртай мянга мянган хүмүүстэй нэгдэж, цоо шинэхэн гэр бүлийн гишүүн болно гээд төсөөл дөө. Бусдаас түрүүлж сэтгэдэг, мэдлэг боловсролтой, тэдгээр зөв хүмүүстэй хүссэн цагтаа цахим ертөнцөөр холбогдож, бодол санаагаа солилцож мэдлэгээ тэлнэ гэдэг гайхалтай биш
гэж үү?

24sn5pcosi07uqsqsgdfatahg5_b

Цаг хугацаа, орон зайг хүссэнээрээ залж удирдана

Та сансрын уудамд аялах, өөр хүний дүрд хувирах, түүхэн үйл явдлыг нүдээр үзэх, орон орны соёлтой танилцахыг хүсэх зэрэг хориг хязгааргүй төсөөлөлдөө автаж байсан уу? Энэ бүхнийг биелүүлэх боломж таны гарт байна шүү дээ. Ном! Тиймээ, номоо нээмэгц л хэдэн зууныг өртөөлөн аялж түүхэн хүмүүсийн амьдралаар амьдарч, сансар огторгуйд дүүлэн нисэхээс эхлээд хүсэж мөрөөддөг бүхнээ
туулж мэдрэх бүх завшаан тохиох болно.

5ruvb1uotc5n5s0968gud3tkq6_b

Бодол санаагаа бусдад цэгцтэй, эвтэйхэн илэрхийлж сурна

Бичгийн боловсрол, ярианы ур чадвараа хөгжүүлж, үгийн сангаа нэмэгдүүлэх хамгийн сонирхолтой, хялбар арга бол ном унших юм. Номонд дурлагсад цаг үргэлж үгийн далайд сэлж явдаг учраас алдаагүй зөв бичиж сурахаас гадна бодол санаагаа оновчтой үгсээр товч тодорхой илэрхийлж чаддаг. Бодол, үг, үйлдэл хоорондоо нягт холбоотой байдаг бөгөөд хүмүүс таныг хэн бэ гэдгийг үг
яриагаар тань дүгнэдэг гэдгийг санаарай.

SONY DSC

Хэн нэгнийг хүлээх, дараалалд зогсох нь асуудалгүй болно

Өнөөдрөөс эхлээд хаана ч явсан цүнх, халаасандаа дуртай номоо авч явж дадаарай. Хотын амьдралд замын түгжрэл, оочер дараалал, хүлээлтгүй өдөр гэж нэгээхэн ч үгүй. Ийм үед харин ч номоо үргэлжлүүлэх сайхан цаг гарсанд баярлаад л унших нь байна шүү дээ.

4efv0iduh3tkvlgk90ep7ac3ap_b

Ном хүнийг илүү хүнлэг болгож өөрчилдөг

Бусад хүн таныг юу гэж бодохыг анхаарахгүй байж болно. Гэхдээ л бид бусадгүйгээр оршин тогтнох аргагүй юм. Тиймээс ном бол бусдын амьдралыг гүн гүнзгий ойлгож ухаарах, улмаар тэднийг энэрч хайрлаж, хүлээцтэй ханддаг болоход тань түлхэц болно. Өөрөөр хэлбэл дэлхий ертөнц хийгээд аливаа зүйлийн учир шалтгааныг таньж мэдэхийн хэрээр хүн төлөвшиж илүү хүнлэг болж
өөрчлөгдсөөр л байдаг.

почему стоит читать книги

Ном бол мөнхийн сурган хүмүүжүүлэгч юм

Бурхан бидэнд огт өөр өөр бодол сэтгэл, авьяас чадвар, хүсэл сонирхол заяажээ. Бичиг үсэг үүссэн цагаас хойш хүн төрөлхтөн бүх л сэдвээр зохиол туурвил бичсээр өнөөдөр бидэнд шавхагдашгүй өв сан өвлөгдөн ирсэн нь тун азтай хэрэг юм. Энэ сангаас та дуртай сэдвээ сонгоод уншаарай. Өөрийнхөө хүсэл сонирхлын дагуу түүх, газарзүй, нийгэм, сэтгэл судлал, одон орон гээд юу ч байж болно.

Тухайн сэдвээсээ улбаалаад холбогдох сэдэв рүү дамжин орсон ч болно. Ийм маягаар уншаад л, ойлгоод л, нээгээд л байвал насан туршдаа л суралцаж, амьдралаа харамсахааргүй үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжтой билээ. Үүгээр ч зогсохгүй ойлгож мэдсэндээ тулгуурлаад өөрөө ном бичихийг оролдоод үзсэн ч болох юм шүү.

6juv0amp4p9ukttiorfqsuopek_b

Унших тусам ямар бага зүйл мэддэгээ ухаарна

Ихэнх хүн амьралын туршлагаасаа үүдээд өөрийгөө овоо гайгүй мэдлэгтэй гэж дүгнэдэг. Гэхдээ гашуун үнэн нь ном гэдэг суут ухаантан биднийг өөрийнхөө хэн гэдгийг дахин нэг тунгаахад хүргэдэг. Магадгүй ном уншиж эхлээд хэдэн номын цаана гарахад мэддэг л зүйлийн тухай яриад буй мэт санагдах байх.

Гэвч бүр гүнзгийрүүлээд, бүр өргөн сэдвээр уншаад эхлэхийн цагт ойлгохгүй зүйлс цухалзаж, огт дуулж мэдээгүй мэдээлэл ч гарч ирэхийг үгүйсгэхгүй. Энэ үйл явц л жинхэнэ боловсорч буйн илрэл бөгөөд аажимдаа өөрийнхөө өмнөх байдлыг хэр хэмжээнд байсныг дүгнэхэд хүргэнэ. Хүн мэдэх тусмаа мэддэггүйгээ ухаардаг.

 

Одоо байгаагаасаа илүү бүтээлч болно

Бүтээлч байдал гэдэг нь тусдаа байгаа зүйлсийг хослуулан нэгтгэж цогц бүтээл хийхийн нэр юм. Ном уншсанаар олж авах түмэн мэдлэг, мэдрэмж эргээд тархи толгой, зүрх сэтгэлийг сэргээж ямар нэг уялдаа холбоог олж танин, онцгой шинэ зүйл хийж бүтээх урам зоригийг өдөөдөг. Зурагт үзэхэд бус ном уншихад хүний төсөөлөл идэвхтэй ажилладаг учраас баруун тархины хөгжилд маш эерэг нөлөөтэй. Баруун тархи нь төсөөлөл, бүтээлч байдлыг удирддаг билээ.

girl-reading-book

Хязгааргүйгээр төсөөлж, этгээд сэтгэхээс айхаа болино

Сэтгэлийг тань үнэхээр догдлуулж, гайхамшигтай мэдрэмж төрүүлсэн ном зохиол та уншиж байсан уу? Энэ бүхэн нь зохиолчийн агуу төсөөлөл гээд бодохоор итгэмээргүй шүү. Магадгүй та олон нийтээс огт өөр сэтгэдэг, этгээд хачин гэсэн хоч зүүдэг ч байсан байж болох. Гэвч тийм биш бөгөөд тархиа бүрэн дүүрэн ашиглаж, зүрх сэтгэлээ зоригтойгоор нээгээд үзвэл хүн бүхний дотор гайхамшиг оршин буй. Дотроо нуугдсан агуу уудам ертөнцийг нээн гаргаж, өөрийнхөө ертөнцийг бий болгоорой.

Эх сурвалж: everyday.mn

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …