Хувьцаат компаниуд шинэ журмаар ажиллана

img_24911

Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгийн зах зээлд мөрдөгдөж буй зарим журамд өөрчлөлт оруулсантай холбогдуулан хувьцаат компаниудын ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нар, Монголын хөрөнгийн бирж, үнэт цаасны компаниудын  мэргэжилтнүүдэд шинэчлэгдсэн журам болон зарим журмын өөрчлөлтийг хэрхэн хэрэгжүүлэх талаар танилцуулах сургалт зохион байгууллаа.

Улаанбаатар хотод 78 хувьцаат компани, үнэт цаасны 62 компани идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн төлөөллийг уг сургалтад хамрууллаа. Сургалтад оролцогчид  “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын журам”, “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх, хяналт тавих журам” зэрэг журмуудыг хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулахад дэмжлэг болохуйц болж сайжирсан байна хэмээн хүлээж авсан юм.

Өнөөдөр төрийн өмчит болон төрийн өмчийн  оролцоотой хувьцаат компаниуд  уг сургалтад  мөн хамрагдлаа.

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …