“Айсуй цагийн эзэд” чууллаа

   Өвөрхангай аймгийн Ардчилсан залуучуудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Айсуй цагийн эзэд” залуусын чуулга уулзалт өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. “Айсуй цагийн эзэд-2013” хэмээх залуусын эрч хүч, дуу хоолой, урам зориг, итгэл найдвар давалгаалсан энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан Өвөрхангай аймгийн Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн, УИХ дахь “Ардчилсан намын бүлгийн ажлын алба”-ны дарга С.Дэмчиг нээж үг хэлсэн. Тэрээр “Энэ уулзалт чуулганы нэгдүгээрт орших онцлог, ач холбогдол нь Өвөрхангай залуусын эв нэгдэлийг харуулж чаддаг юм” гэдгийг хэлсэн  үгэндээ онцолсон юм. “Айсуй цагийн эзэд” залуучуудын чуулга уулзалт анх 2006 онд Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг “Шурангын цохио”-нд зохиогдож байжээ. Тэр үеийн айсуй цагийн эзэд байсан залуус өнөө цагийн эзэд болсон байна гэдгийг зочид төлөөлөгчид ярилцаж байлаа.
aisui zagiin ezed
Энэхүү чуулга уулзалтад 19 сумын залуус болоод Улаанбаатар хотоос урилгаар ирсэн нийт 500 гаруй төлөөлөгч хуран чууллаа. Тэд хөтөлбөрийн дагуу гурван төрлийн тэмцээнд оролцож, авхаалж самбаагаа сорин өрсөлджээ. Монгол орны төв цэг оршдог Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг Элсэн тасархай хэмээх байгалийн үзэсгэлэнт газарт болсон тус үйл ажиллагаа энэ сарын 10-нд нээлтээ хийж, тэмээн поло, элсний гар бөмбөг, багийн эв нэгдлийг харуулдаг олс таталтын тэмцээнээр үргэлжилсэн. “Айсуй цагийн эзэд” ардчилсан залуучууын чуулга уулзалт бол Өвөрхангайн залуусын хүсэн хүлээдэг, идэвх санаачилгатай оролцдог нэгэн үйл ажиллагаа нь болсон юм. Хоёр өдрийн туршид хамтдаа ярилцаж, ажиллаж, туршлага солилцож, бас уралдаж, хийсэн бүтээснээ дүгнүүлсэн залуус сэтгэл өндөр сум сумын зүг хүлгийн жолоо залцгаасан.

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …