1782.8 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ

img_1183-original-1024x630

Нийслэлийн 377 жилийн ойн баярыг угтан Улаанбаатар хотын хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт,цуглуулалт, тээвэрлэлтийн ажлыг эрчимжүүлэх үүргийг  Хотын Ерөнхий менежер хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудад өгсөн.

Энэ үүргийн дагуу нийслэлийн хэмжээнд дүүргүүдийн тохижилт үйлчилгээний 7 компани, 55 хороо, 500 байгууллага, аж ахуйн нэгж хамтран 493 хүний бүрэлдэхүүнтэй, 142 техник хэрэгслээр 515 рейс хийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний байдлаар 1782.8 тонн хог хаягдлыг цэвэрлэн, ачиж тээвэрлэсэн байна. Мөн гэрэлтүүлэг асалт хариуцсан “Новельнетворк” ХХК Хан-Уул дүүргийн Жаргалантын 6-8-р гудамж, Яармагийн эцэс хүртэлх  42 гэрэлтүүлгийн шонд  наасан хаяг, рекламыг цэвэрлэсэн.

Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээний компани 1,3-р хорооны нутаг дэвсгэрийн  граш, гэрэлтүүлгийн самбарт наасан зарыг хуулж, 14-р хорооны далан сувгийн хогийг цэвэрлэлээ  гэж Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвөөс мэдээллээ.  

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …