Өчигдөр олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр. НҮБ-ын санаачилгаар дэлхий нийтийн анхаарлыг асуудалд хандуулахын тулд 2011 оноос эхлэн жил бүрийн 10 дугаао сарын 11 ны өдрийг Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр болгон тунхагласан байна.
Энэ өдөр НҮБ-ын гишүүн 193 орон, цаашлаад иргэний нийгмийн байгууллагуудыг охидын эрхийн асуудалд анхаарлаа хандуулах энэ талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх охидын эрхийг хамгаалахыг уриалсан билээ. Монгол улсын хувьд 2012 оноос тэмдэглэж эхэлсэнээс хойш Ховд аймаг 3 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жилийн тухайд хайр ийм өнгөтэй нэрийн дор өсвөр насны охид, гэр бүл, залуучуудыг болзошгүй эрсдэлээс өөрийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх талын мэдлэгийг тэгш хүртээмжтэй байдлаар хүргэх зорилгоор гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зохион байгуулж байна. Дашрамд дуулгахад гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар энэ сарын 11-12ны өдөр дэлхийн охидын өдрөөр өөрийн байранд чимээгүй хашгираан, хайр ийм өнгөтэй, таны үргэлжлэл, зөвлөгөө мэдээлэл гэсэн өртөөгөөр зочилж харьцуулалт хийх боломжийг та бүхэндээ олгож байгаа юмаа.
khovd.gov.mn