Даатгалтай холбоотой бүхий л үйлчилгээг нэг дороос авах боломжтой

“ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУРТАЛЧИЛАХ ӨДӨРЛӨГ”-Т ОРОЛЦОЖ НЭГДСЭН ҮЙЛЧИЛГЭЭГ НЭГ ДОРООС АВААРАЙ

 

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас “Засгийн газар- 100 хоног” арга хэмжээний хүрээнд Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийг сурталчлах нэгдсэн өдөрлөгийг 21 аймаг 9 дүүргийн хэмжээнд 2016 оны 10 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэ үеэр иргэд даатгуулагчдад хэрэгтэй мэдээлэл зөвлөгөөг хүргэж, зарим төрлийн үйлчилгээг газар дээр нь түргэн шуурхай үзүүлж байна. Тухайлбал та тус өдөрлөгт оролцсоноор сайн дурын даатгалд хамрагдан, шимтгэлээ төлөх, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээгээ баталгаажуулах, харилцагч банкуудын цахим үйлчилгээнд бүртгүүлж, шимтгэл төлбөрөөцахимаар төлөх боломжтой. Мөн харилцагч эрүүл мэндийн байгууллага эмийн сангуудтай хамтран өдөрлөгт оролцогчдын цусны даралт, цусан дахь сахар, холестриныг хэмжих, эрүүл мэндийн үзлэг хийж, зөвлөгөө өгөх, витаминжуулах зэргээр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж хөнгөлттэй эмийн жор бичин газар дээр нь олгож байна.

 

 

Эхний хоёр өдрийн байдлаар нэгдсэн өдөрлөгт нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд 12909 даатгуулагч иргэн оролцсон байна. Өдөрлөг өнөөдөр мөн 10:00-16:00 цагийн хооронд доорх байршлуудад зохион байгуулагдах тул иргэд даатгуулагч та бүхнийг өргөнөөр оролцохыг хүсье.

 

 

Дүүргийн нэр Хугацаа Зохион байгуулах газар
 

 

1

 

 

Баянгол дүүрэг

 

2016.10.10-2016.10.12

Улсын нэгдсэн III эмнэлэг

Дүүргийн ЭМНэгдэл

Номин супер маркет

Төмөр замын Дээд Сургууль

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв

Албан бус боловсролын Гэгээрэл төв

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс

 

2

 

Баянзүрх дүүрэг

2016.10.10 Нарантуул ОУХТөв
2016.10.11 Дүнжингарав Худалдааны төв

Да хүрээ худалдааны төв

2016.10.12 Амгалан зах
 

3

 

Чингэлтэй дүүрэг

2016.10.10 Бөмбөгөр-2 төв
2016.10.11 Эрүүл мэндийн нэгдэл

50 дугаар сургууль

2016.10.12 Нарантуул ОУХТөв
 

 

 

 

 

4

 

 

 

 

 

Хан-Уул дүүрэг

2016.10.10 Мишээл төв

Өлзийт хороолол

Сансар бөөний худалдааны төв

ХААН банк

2016.10.11 Мишээл төв

Соёлын төв

Яармаг худалдааны төв

Буянт-Ухаа

Биокомбинат

2016.10.12 Бүх хороод дээр
 

 

5

 

 

Сүхбаатар дүүрэг

2016.10.10-2016.10.12 Циркийн талбай

Сүхбаатар дүүргийн 15-р хороо Дамбадаржаа хорооны байранд

Бэлх плаза Худалдааны төв

100 айл BSB ХХК

 

 

6

 

 

Сонгинохайрхан дүүрэг

2016.10.10 Талх чихэр ХХК,

ТЭСО ХХК

2016.10.11 21-р хороо

Партизаны САА

2016.10.12 Хархорин худалдааны төв

Тасгийн байранд

 

7

 

Налайх дүүрэг

2016.10.10 Эрүүл мэндийн нэгдэл
2016.10.11 Назур түшиг ХХК
2016.10.12 Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв

“Чандмань налайх” ХХК

8 Багануур дүүрэг 2016.10.10 Худалдааны төв
2016.10.11 2, 3, 4 хороо, Боловсрол цогцолбор
2016.10.12 1, 5 хороо, Багануур ХК
9 Багахангай дүүрэг 2016.10.11 2 дугаар хороо
2016.10.12 1 дүгээр хороо

 

БИД ДААТГУУЛАГЧИЙНХАА ИТГЭЛ НАЙДВАР СЭТГЭЛ ХАНАМЖААР ҮНЭЛЭГДЭХ НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРГЭНЭ.

Санал болгох мэдээ

“Эрдэнэс таван толгой” ХК-ийн тамга тэмдэг, албан маягтыг хуурамчаар үйлдэж бусдыг залилсан 9 тохиолдол цагдаад бүртгэгджээ

Энэ оны эхний 5 сарын байдлаар “Эрдэнэс таван толгой” компанитай нүүрс худалдах, худалдан авах гэрээ …