Нийслэлийн дүүргийг аймагтай ижил статустай болгоно

untitledhhhh

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатад хүлээлгэн өгөв.

Хууль батлагдсанаар Улаанбаатар хот дэлхийн томоохон хотуудын адил өөрийн тогтвортой үзэл баримтлал бүхий эрүүл, аюулгүй, таатай орчинтой, олон төвт суурьшлын тогтолцоонд суурилсан, иргэд, олон нийтийн оролцоонд тулгуурласан, стандартын өндөр шаардлагатай, сайн засаглалтай, олон улсад өрсөлдөх чадвартай төв болох эрх зүйн орчин бүрдэх юм.

Нийслэлийн хамгийн их хүн амтай нэг дүүрэг 320 мянган оршин суугчтай байгаа нь 2-3 аймгийн хүн амыг нийлүүлсэнтэй тэнцэж байна. Гэсэн ч сумын статустай ижил хэмжээнд ажиллаж байгаа нь төрийн үйлчилгээний нэр төрөл, чанар, хүртээмжийг бууруулж, төв рүү чиглэсэн ачааллыг нэмэгдүүлэх нэг хүчин зүйл болдог. Иймээс үүнийг өөрчилж дүүргийг аймгийн статустай болгохоор хуулийн төсөлд тусгасан байна.

Мөн нийслэлийн Засаг дарга, засаг захиргааны чиг үүргийг нарийвчлан заасны зэрэгцээ нийслэлийн иргэн, оршин суугч, аж ахуйн нэгжийн эрх, үүргийг анх удаа тодорхой болгохоор төлөвлөжээ. Хувь хүн, хуулийн этгээд бүр эрхээ эдлэхийн зэрэгцээ үүрэг хүлээдэг болсноор хот эзэнтэй, нээлттэй засаглалтай болох боломж бүрдэнэ гэж үзжээ.

Хотыг санхүүгийн хувьд бие даасан чадавхтай болгоход чиглэсэн эрс шинэчлэлийн шинжтэй эдийн засгийн хөшүүрүүдийг хэрэгжүүлэх, бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт татах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор төрийн үйлчилгээг шуурхай болгох арга замуудыг ч төсөлд тусгасан байна.

untitledgg

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаас хойшхи 22 жилийн хугацаанд хот өргөжин тэлж, энэ хэрээр эдийн засаг, нийгмийн олон эерэг, сөрөг асуудал бий болж байгаа учир хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлагатай болжээ.

Статистик мэдээнээс үзвэл нийслэл хотод манай улсын хүн амын 46 хувь, аж ахуйн нэгжийн 68 хувь нь төвлөрч, дотоодын нийт бүтээгдэхүүний 64.5 хувийг үйлдвэрлэж байна.

14408768_1075659032554287_872381660_n-8

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …