Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан байна

14315496_1747082268893186_192747097_o-600x385

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдар Архангай, Булган, Сэлэнгийн нутаг, Төв аймгийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид, тариаланчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа баруун болон төвийн нутгаар, 16-нд нутгийн зүүн хэсгээр цас орж цасан шуурга шуурч, хүйтрэх тул зам даваанд халтиргаа гулгаа үүсч болзошгүйг анхааруулж байна.

2016 оны 10 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын зүүн хэсэг, Төвийн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, цас орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 16-21 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Өчигдрөөс хүйтэрч 5-7 хэм дулаан байна.

14408768_1075659032554287_872381660_n-8-36

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …