УИХ-ын Тамгын газрын ажилтнууд сургалтад хамрагдаж байна

Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудын хууль, эрх зүйн онолын мэдлэгийг дээшлүүлэх зорилтын хүрээнд “Хууль тогтоомжийн тухай хуульд заасан аргачлалуудыг хэрэглэх дадлага олгох” сэдвийн дор сургалт өнөөдөр /2016.10.17/ Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгууллагдаж байна.

01

05

Сургалтанд УИХ-ын Тамгын газрын ХЭЗХ-ийн ахлах зөвлөх, зөвлөх болон МХШҮХ-ийн Төсвийн шинжилгээний албаны ажилтнууд оролцож буй бөгөөд УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан, ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг нар тус арга хэмжээг нээж, үдээс өмнө хууль тогтоомжийн төсөл боловсруулах аргачлалыг хэрэглэх дадлага олгох сургалт явууллаа.

04

02

03

06

08

Үргэлжлүүлэн хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах аргачлалыг хэрэглэх дадлага олгох, хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх аргачлалыг хэрэглэх дадлага олгох мөн хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийх аргачлалыг хэрэглэх дадлага олгох сургалтууд болох юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

14408768_1075659032554287_872381660_n-8-36

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …