Автомашины дугаарын хязгаарлалт ирэх 24-ний өдрөөс өөрчлөгдөнө

dgagagagagagagagaga Өчигдөр болсон нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар автомашины дугаарын хязгаарлалтанд өөрчлөлт оруулахаар боллоо.

Тодруулбал энэ сарын 24-ний өдрөөс 31-ний өдөр хүртэл нийслэлчүүд автомашины дугаарынхаа тэгш сондгойгоос хамаарч замын хөдөлгөөнд оролцох юм. Эл өдрүүдэд одоогийн мөрдөгдөж буй гариг бүрт өөр өөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй, зөвхөн сондгой эсвэл тэгш тоогоор төгссөнөөс хамаарч 07:00-21:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцох аж.

Найман хоногийн турш л мөрдөгдөх эл журмыг олон зам засвартай байгаа болон хичээлийн шинэ жил эхлэх ойртсонтой холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал нэмэгддэг асуудлыг шийдвэрлэхийн тулд гаргасан байна. Журмыг нийслэлийн засаг даргын захирамж гарсаны дараагаар мөрдөж эхлэх ба эл өдрүүдэд троллейбус иргэдэд үнэгүй үйлчилнэ.

9-р сарын нэгнээс эхлэн хуучин гариг бүрийн ялгавартай автомашины дугаарын хязгаарлалт үргэлжлэх юм.

Л.Бадрах

ugluu-logo5

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …