Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Элчин сайд Кийт Харперыг хүлээн авч уулзав

mpa_9577-1024x683

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн АНУ-аас НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн дэргэд суугаа төлөөлөгч, Элчин сайд Кийт Харперыг 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх, тухайлбал хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хөхиүлэн дэмжих зэрэг чиглэлээр тодорхой санал дэвшүүлж хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлж, санал солилцов.

Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр анх удаа сонгогдсон бөгөөд 2016-2018 онд гурван жилийн хугацаатай ажиллана.

ГХЯ

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …