Дархан, Сэлэнгийн замын хөдөлгөөнийг нээлээ

1476848303_14805515_1812511745685440_389673758_n

Цаг агаар болон замын нөхцөл байдлаас шалтгаалан Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хотын чиглэлд түр хязгаарлаад байсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдөр нээжээ. Мөн Дархан-Уул аймгаас Орхоны чиглэлд гарах хөдөлгөөнийг өчигдөр орой нээсэн байна. Хэдийгээр замын хөдөлгөөнийг нээсэн ч орон нутгийн замд хальтиргаа гулгаа ихтэй, замын гадаргууд мөсөн бүрхүүл тогтсон байгаа тул жолооч тээвэрчид та замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмээ мөрдөж, анхаарал болгоомжтой зорчихыг Автотээврийн үндэсний төвөөс зөвлөж байна.

Санал болгох мэдээ

“Өсвөрийн парламент- 2025” хөтөлбөрийн нээлт боллоо

Монгол Улсын Их Хурал, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан (НҮБХС, UNISEF), Хүүхэд, гэр бүлийн …