Баянзүрх дүүрэгт одоогийн байдлаар сонгуулийн ирц хангалтгүй байна

Өнөөдөр Сум, дүүргийн иргэдийн Хурлын сонгуульд 15 мянга гаруй нэр дэвшигчид 7299 суудлын төлөө өрсөлдөж байна. Нийт нэр дэвшигчийн 710 нь бие дааж, 4530 нь эмэгтэй хүн байгаа юм. Сонгууль зохион байгуулахаар 1765 тойргийн хороо, 2082 хэсгийн хороо ажиллаж байна. Энэ удаагийн сонгуульд зориулж нийт 1765 төрлийн 2 сая гаруй саналын хуудас хэвлүүлж хэсгүүдэд хүргүүлсэн гэсэн мэдээлэл өгсөн. Сонгуулийг 13,9 тэрбум төгрөгөөр зохион байгуулахаар төсөвлөгдсөн. Ийм олон хүн нэр дэвшиж, хүн хүч дайчлагдаж, их хөрөнгө мөнгө зарцуулагдаж байгаа сонгуулиа идэвхитэй өгөх хэрэгтэй.

Ингээд бид сонгуулийн тухай мэдээллийг хамгийн их хүн амтай Баянзүрх дүүргээс бэлтгэлээ.

bolormaa БЗД-ийн 13-р хорооны 1794-р санал авах байрны ахлах зохион байгуулагч З.Болормаа: Санал өгөх насны 1787 хүнээс 6.49 хувьтай байна

Одоогоор байдал хэвийн, зөрчилгүй байна. Манай хэсэгт санал өгөх насны 1787 иргэн байгаа. 12 цагийн байдлаар 169 сонгогч саналаа өгч, ирц 6.49 хувьтай байна. Өмнөх сонгуультай харицуулахад ирц хангалтгүй байна. Мөн БЗД-ийн Соёлын төвд байрлаж байгаа 36-р тойргийн 1791 дүгээр санал авах байр 1780 сонгогчтой одоогоор 250 хүн саналаа өгсөн 17.56 хувьтай. Амралтын өдөр болохоор Иргэд аажуухан ирж саналаа өгөх шинжтэй.

20161019_120047

БЗД-ийн 1778 хэсгийн ахлах зохион байгуулагч Н.Өлзийсайхан: Сонгуулийн үйл явц хэвийн үргэлжилж байна

-Манайх нийт санал өгөх насны 2368 иргэн байгаа. 12 цагийн байдлаар 11.28 хувьтай байна. Элдэв зөрчилгүй тайван байна. Иргэд саналаа идэвхитэй өгөхийг уриалмаар байна.

Баянзүрх дүүрэг 12 цагийн байдлаар ирц хангалгүй байна. Тиймээс иргэдийг саналаа идэвхитэй өгөхийг уриалж байна.

Б.Саран

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …