-Өчигдөр юу болсон бэ? Хилари ялсан уу, Трамп ялсан уу?

1476930267_aid838608-728px-make-friends-on-your-first-day-of-high-school-step-2

-Өчигдөр юу болсон бэ? Сайхан унтлаа. Хилари ялсан уу, Трамп ялсан уу?

– Юу?

-Яагаав АНУ-ын Ерөнхийлөгчид өрсөлдөж байгаа хоёр өчигдөр орой сүүлийн халз мэтгэлцээнээ хийх ёстой байсан шд. Тэрийг нь үзэж амжсангүй.

-Чи чинь хаана явна вэ. Гаригаа андуураагүй биз.

-Яасан

-Өчигдөр Монгол Улсад сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгууль болоод өнгөрлөө шд.

-Аан тэр үү. Тэрийг мэдсээн. Надад ямар хамаа байх вэ. Хэн ч гарсан ялгаагүй юм чинь.

-Тэгвэл хаа байсан Америкийн Ерөнхийлөгчөөр хэн сонгогдох нь чамд хамаатай хэрэг үү.

-Тэр бол синсаци шд. Эмэгтэй хүн Ерөнхийлөгч болох нь уу, эсвэл хөрөнгөтөн болох нь уу гэдгийг дэлхий нийтээр чагнаж байна. Чи чинь харин ёстой хаа явна вэ?

-Өө зо зо. Би ч Монголдоо л өөрийнхөө амьдарч буй хороо, дүүргийнхээ хөгжилд л санаа зовиноод алхаж байна.

-За чамтай чамгүй Монгол Улс хөгжөөд л явна.

-Миний хувьд харин ч залуусын оролцоо дутагдаад байх шиг санагддаг юм.

– Хэн хэзээ ямар албан тушаалд очихоо шийдчихсэн байдаг юм. Чи бид бол зүгээр л санал өгч байгаа нэртэй бэлэг тэмдэг.

-Чи яаж мэдэж байгаа юм бэ. Өчигдөр санал хурааж ирц хүрсэнгүй 18-30 насны залуус идэвхгүй байлаа гэж мэдээлсэн.

-Аргагүй шд. Биднийг ямар хүн гэж тоож байгаа биш.

-Тэгвэл тэр тусам нь тоогдохын тулд залуус оролцоогоо нэмэгдүүлж, сонгуулийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох ёстой юм биш үү.

-Мэдэхгүй. Гэхдээ л ирц нь хүрэхгүй байна гэдэг чинь биднээр дутдаг юм гэдгийг ойлгуулж байгаа юм шиг санагдлаа.

-За чи бид хоёрын яриа энэ сэдвээр хол явахгүй юм шиг байна. Жимми Батлер /NBA Chicago Bulls багийн тоглогч/ өчигдөр ёстой сайн байлаа …

Энэ ярианаас залуу та юу ойлгов. 

Эх сурвалж:Undesten.mn

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …