“Ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2016” үзэсгэлэн нээгдэж дөрвөн өдөр үргэлжилнэ

h98a1992Үндэсний үйлдвэрлэгчдийн “Ноос ноолуур,  арьс ширэн бүтээгдэхүүн-2016” үзэсгэлэн Мишээл экспо төвд /2016.10.20/ нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэнд ноос ноолууран бүтээгдэхүүн, нэхий дээл, үслэг эдлэл, савхин хувцас, гутал цүнх, ном, сэтгүүл хэвлэл, бэлэг дурсгал, жижиг хэрэглэлийн төрөлжсөн бүтээгдэхүүний худалдаа ийнхүү эхлэж, 2016 оны 10-р сарын 20- ноос 24-ний өдрийг дуустал үргэлжилнэ.

Говь ХК, Эвсэг ХХК, Гоёо ХХК, Блю кашмер ХХК, Дархан нэхий ХК, Дархан минж ХХК, Мастер додо ХХК, Агни ХХК, Мон ланс ХХК, Best shoes ХХК зэрэг үндэсний тэргүүлэгч үйлдвэрүүдийн бараа бүтээгдэхүүнийг 70 хувийн хямдралтай худалдан авах боломжийг олгож байна. Иргэн та өвлийн бэлтгэлээ хангаж, эдгээр арьс ширэн бүтээгдэхүүнээс 500 мянган төгрөгөөс дээш үнийн дүнтэй бүтээгдэхүүн худалдан авбал 10 сая төгрөгийн сугалаанд оролцох боломжтой юм. Энэ хонжворт сугалаанд та аз үзснээр Iphone7 гар утасны эзэн болох боломжтойг дахин дуулгъя.

“Ноос ноолуур, хэвлэл, арьс ширэн бүтээгдэхүүн-2016” үзэсгэлэнг ХХААХҮ-ийн Яам, Монголын ноос ноолуурын холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Мишээл экспо төв хамтран энэ жил 10 дахь жилдээ зохион байгуулж байна.

Үндэсний үйлдвэрлэгчийн үзэсгэлэнг зохион байгуулснаар арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг иргэдэд танилцуулах, үйлдвэрлэгчийн борлуулалтыг нэмэгдүүлж, экспортонд гаргах, үйлдвэрлэгчид харилцан туршлага солилцох, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.

h98a1977

h98a1986

h98a1932

h98a1930

h98a1928

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …