Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Дүүргийн иргэдийн ТөлөөлөгчдийнХурлын ээлжит сонгуулийн нэмэлтсанал хураалттай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухайА/744 дүгээр захирамж гаргалаа.
Тус захирамжийн дагуу сонгуулийн нэмэлт санал хураалт болон техникийн тооллого хийх өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоолоо. Мөн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийг идэвхтэй саналаа өгөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хүнс, барилгын материал, мод,модон материал, түүхий эд, техникийн захууд болон худалдааны төвүүдийг 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр амарна.
Тус захирамжийн хүрээнд Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн нэмэлт санал хураалтын өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөрнийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газраас нийтийг хамарсан арга хэмжээг бүртгэж, зөвшөөрөл олгохгүй юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.