Эрүүл мэндийн яамны харьяа Хүүхдийн төв сувилал нь улсын хэмжээнд асран хамгаалагчгүй 0-3 насны болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг асрах, нийгмийн эмзэг бүлгийн хоол тэжээлийн дутагдалтай, тураал, цус багадалт, сульдаа өвчтэй хүүхдүүдийг сувилах, дутуу төрсөн нярайг торниулах зэрэг үйлчилгээ явуулдаг улсын хэмжээний байгууллага юм. Өнөөдөр тус төвийнхөн нээллтэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа. Хүүхдэд сувилахуйн тусламж үйлчилгээний цар хүрээг өргөжүүлэх зорилгоор амбулаторын үйлчилгээ, гүйцэт нярайг сувилах үйлчилгээг шинээр хэрэгжүүлээд байна. Энэ арга хэмжээнд ЭМЯ ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат оролцож, үг хэллээ.
Уг өдөрлөгөөр байгууллагын үйл ажиллагааг танилцуулах, хүүхдийн хоолны амталгаа хийж, хоол хийх технологи заах зэрэг талаар хэвлэл мэдээллийнхэнд байгууллагаа сурталчилалаа.