Гэмтлийн эмнэлэг эхлээд нисдэг тэрэгний зогсоолтой болно

air-ambulance

Зам тээврийн хөгжлийн яамнаас яаралтай түргэн тусламжинд нисдэг тэрэг ашиглаж, өвчтөнг түргэн шуурхай хүргэж амь насыг нь аврах боломжийг дээшлүүлэх ажлыг санаачлаад буй. Тэгвэл үүнтэй холбогдуулан ЗТХЯ-ын сайдын тушаалаар томилогдсон Ажлын хэсгийнхэн “Яаралтай түргэн тусламж”-ийн зориулалтаар ашиглах нисдэг тэрэгний зогсоол байгуулах боломжтой байршлуудад газар дээр нь ажиллаж, судалгаа гаргаад байна.
Ажлын хэсгийнхэн нисдэг тэрэг бууж болох газруудаас сонгон нэгдүгээр эмнэлгийн хашаанд шинээр барихаар төлөвлөж буй зургаан давхар авто машины гараж, Түргэн тусламжийн төвийн ар талд болон Сэлбэ голын эрэг дагуу, ГССҮТ-ийн баруун урд авто зогсоол, зүүн талын сагсны талбай, гуравдугаар эмнэлгийн хойд талын авто зогсоол, Түлэнхийн төвийн барилга дээр, БЗД-ийн АУИС-ийн харьяа бага эмнэлгийн барилгын дээвэр зэрэг газруудыг судалжээ.
Эдгээр  байршлаас эхлээд Сэлбэ голын эрэг дагуу болон ГССҮТ-ийн сагсны талбайд нисдэг тэрэгний зогсоол байгуулахаар урьдчилсан байдлаар шийдвэрлэж, цаашид хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг боловсруулан холбогдох газруудад танилцуулахаар болсон байна.
bbbbbbbbbbb

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …