Үлгэр жишээ хүмүүс үдшийг хэрхэн өнгөрүүлдэг вэ

343k80641vp9cqumrre5bhml4e_bАз жаргалтай, үр бүтээлтэй өдрийн нууц өмнөх оройны бэлтгэлээс эхэлдэг. Өглөөний зуршил маш чухал ч ухаангүй үйлдлүүд байдаг. Орой бүх зүйлийг бэлдэж сайн унтаж амарвал өглөөг үр дүнтэй, тайван угтах болно.

1. Уншихад суралцах.

Өөрийн сонирхлын дагуу, таны ажил мэргэжилтэй холбогдох, цаашдын ажил үйлсэд үр дүнгээ өгөх гээд олон сэдвийн хүрээнд уншиж мэдлэгийн хүрээгээ тэлдэг ажээ. Ажлын цагаар уншиж, оюун ухаанаа тэлэх цаг төдийлэн байдаггүй учир оройн цагийг сонгодог байна. Орой ухаалаг утсаа ширтэж, компьютерийн дэлгэц ширтэх, зурагт үзэх гэхээс илүүтэй ном унших нь тайван унтаж амрахад тусалдаг байна.

2. Санаа тавьдаг хүмүүстэйгээ цагийг өнгөрөөх.

Өөрийгөө тэтгэх хамгийн шилдэг арга зам бол компаний санаа тавьдаг, гүнзгий харилцаа холбоо тогтоох хэн нэгэнтэй цагийг өнгөрөөх явдал юм. Таны хамгийн хэцүү цаг үед тэдний дэмжлэг хэрэг болно. Гэр бүл, найз нөхөд үүнд хамаагүй бөгөөд зүгээр л хамтдаа хооллож, алхаж мэдлэг мэдээллээ солилцох хэрэгтэй. Зүгээр л цагийг хамт өнгөрөөх

3. Юу ч хийхгүй байх.

Завгүй байхад бид маш их цаг зарцуулдаг. Хамгийн шалгарсан ядаргаа тайлах арга бол юу ч хийхгүй байх юм. Бүх гэрэлтүүлэг, дэлгэц зэргээ унтрааж чимээгүй орчинд юу ч бодохгүй тайван байгаарай. Бясалгал хийх, амьсгалдаа анхаарал хандуулах, залбирах гэх мэтийг оролдоод үзээрэй.

4. Нөөц бололцоогоо ашиглах.

Өдрийн төгсгөл бол хоббигоо хөгжүүлэх гайхалтай цаг үе юм. Зарим хүмүүс өдрийн тэмдэглэл хөтөлдөг бол зарим хүмүүс оюун санаагаа хөгжүүлдэг. Ямар ч бай өөрийгөө хөгжүүлэх цаг үе хэрэгтэй.

5. Дасгал хөдөлгөөн.

Өдөржин ширээний ард суудаг бол таны бие хөшсөнөөс зайлахгүй. Иймээс ямар нэгэн өөрт тохирсон дасгал хөдөлгөөн хийж биеийн алжаалаа тайлах хэрэгтэй.

6. Өөрийгөө сэргээх.

Өдөржин тасралтгүй ажиллаж, толгойгоо ажилуулсан бол шийдвэр гаргах ямар ч санаа орж ирэхгүй. Иймээс өөрийн бие махбодь, оюун санаагаа сэргээх аргыг олох хэрэгтэй. Үүнд: бясалгал, дасгал хөдөлгөөн шалгарсан арга болно. Эсвэл шүршүүрт орох, аяга халуун цай уух гэх мэт юу ч байж болно.

7. Зохион байгуулалт хийх.

Өглөөдөө бэлтгэх жижиг, сажиг зүйлсээ бэлтгэж бүгдийг жин тан болгох хэрэгтэй. Сайн унтаж амран маргаашийг тайван, үр дүнтэй эхлээрэй.

8. Талархал илэрхийлэх.

Талархал бол аз жаргалын үндэс юм. Орой бүр хамгийн их талархаж явдаг 5 зүйлээ тэмдэглэх хэрэгтэй. Энэ нь сайн зүйл бодоход тусалдаг бөгөөд эерэг, өөдрөг бодлыг толгойд суулгадаг.

Эх сурвалж: everyday.mn

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …