Нисэх, Яармагийн чиглэлд ТЭЦ III-ийн баруун талаар зорчих боломжтой

d Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх зорилго бүхий “Гудамж” төслийн хүрээнд хотын төвийн 33 уулзварыг шинэчлэхээс гадна хэд хэдэн чиглэлд шинээр зам барих, хөдөлгөөний ачаалал ихтэй хуучин замуудыг өргөтгөх ажил үргэлжилж байна.

Эдгээр ажлын нэг болох Яармагийн гүүрнээс “Атар Өргөө” ХХК-ийн өмнөх уулзвар хүртэл 2.2 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажил эхэлсэнтэй холбоотойгоор уг замын ачаалал улам нэмэгдсэн. Тиймээс энэ чиглэлийн хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор ТЭЦ III-ийн баруун талаар Ажилчны уулзвар хүртэл сайжруулсан түр замтай болгоод байна. Тодруулбал, Яармагийн гүүрнээс ТЭЦ III-ийн баруун тал руу буух далангийн ажлыг хийж, Гурвалжингийн гүүрний урд байрлах Ажилчны уулзвар хүртэл сайжруулан тээврийн хэрэгсэл саадгүй зорчих боломжтой болгосон.

Ирэх жилээс хатуу хучилттай болгохоор төлөвлөөд байгаа энэхүү зам нь Нисэх, Яармагийн чиглэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад чухал ач холбогдолтой юм.

Гудамж төсөл

ugluu-logo5

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …