Ноолууран эдлэлээ хэрхэн цэвэрлэх вэ

img-thingӨмсөхөд дулаахан, харахад дэгжин ноолууран эдлэлийг онцгойлон арчлах шаардлагатай байдаг. Хэрэв та хувцасаа яаж угаах, цэвэрлэх вэ гэж бодож байгаа бол таньд дараах зөвлөгөөг хүргэж байна.

Ноос ноолууран эдлэлийг дотор талыг урвуулж угаах ба хадгална.
Эдлэлийг хэтэрхий бохирдож хуучруулалгvйгээр гараар угааж болно.
Ноос ноолууран эдлэл угаадаг зориулалтын угаалгын бодис хийсэн бүлээн усанд угаавал сайн.
Үрж угаах буюу мушгиж огт болохгүй. Угаахдаа хир буртагийг нь арилтал зөөлөн базна. Харин 30 хэмийн усанд гараар угаана.
Угаалгын бодисыг бүрэн арилтал цэвэр усаар сайтар зайлна.
download-8
Усыг нь базаж авна. Мөн угаалгын машинаар зөөлөн сэнсдэж хатааж болно.
Цайруулагч болон химийн бодис хэрэглэж болохгүй.
Дэлгэж хатаана. Ноолууран эдлэлийг нойтон чийгтэй байхад нь хатаах болон сунгаж огт болохгүй. Хэрэв чийгтэй байхад нь сунгаж, хатаавал буцаж хэлбэрт нь оруулах ямар ч боломжгүй.
Нарны гэрэлд мөн халаагуурын шууд тусгалд тавьж болохгүй.
Ердийн индүүгээр индүүдэж болохгүй. Харин сайн чанарын байлгаж уурын индүүгээр эдлэлийг дотор талаас нь уураар жигнэн эдлэлээсээ нэг см орчим хөндий зөвхөн уураар нь индүүднэ.
a2894c9d94469f406743e733a8e0dea9
emegteichuud.mn

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …