Интернетээр дүүрэн олон төрлийн маскны заавар байдаг ч зарим нь үйлчилж зарим нь үйлчилдэггүй. Тиймээс эдгээр үр дүнгээ өгдөг маскнуудыг хэрэглэхийг санал болгож байна.
Банана
Банана байхад ботокс хэнд хэрэгтэй гэж? Банана нь үрчлээг багасгаж, тэжээл өгдөг. Жижиг бананыг нухан нүүр болон хүзүүндээ түрхэн 10-20 минутын дараа хүйтэн усаар угаана. Мөн 1/4 аяга элгэн таргийг 2 цайны халбага зөгийн бал, 1 дунд зэргийн банантай хольж нүүр болон хүзүүндээ түрхэнэ.
Алимны цуу
Алимны цууг тоникоор ашиглах нь нэлээн дээр үеэс гоо сайхны тренд байсаар ирсэн билээ. 1 цайны халбага алимны цууг 2 аяга устай хольж нүүрээ шавшаарай.
Сүү
Сүү нь арьсыг цайруулж, цэвэрлэнэ. 1/4 аяга хуурай сүүг бага зэргийн устай хольж маск бэлдэнэ. Хаттал нь хүлээгээд бүлээн усаар угаана.
Овьёос
Түргэн хугацаанд арьсаа өнгөлөг болгохыг хүсвэл овьёосыг хэрэглэ. 1/2 аяга буцалгаагүй халуун усыг 1/3 аяга овьёостой хольж 2-3 минут дэвтээн дээр нь 2 цайны халбага элгэн тараг, 2 цайны халбага зөгийн бал, 1 ширхэг өндөгний цагаан хийж хутгана. Маскаа нүүрэндээ түрхэн 10 – 15 минут хүлээнэ. Бүлээн усаар угааж цэвэрлээрэй.
Майонез
Майонез байхад үнэтэй тосонд мөнгөө үрэх хэрэг юу билээ. Цэвэр өндөгөөр хийсэн хольцгүй майонез нь таны арьсанд дээд зэргийн тэжээл өгнө. Цэвэрхэн нүүрэндээ майонезаа түрхээд 20 минутын дараа алчуураар арчиж цэвэрлэн нүүрээ хүйтэн усаар угаана.
Тараг
Тараг нь байгалын гуужуулагч учир арьсанд тэжээл өгч, цайруулна. Нүүрийг цэвэрлэж нүхжилтийг багасгана. Цэвэр хольцгүй тарагаа нүүрэндээ түрхэн 20 минутын дараа бүлээн усаар угаана.
Хольцгүй гич
Ямар ч хольцгүй гич байх ёстой шүү. Нүүрэндээ түрхэн 15 минутын дараа бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Нүүрэндээ түрхэхийн өмнө гарандаа бага зэргийг түрхэж харшил өгч байгаа эсэхийг шалгаарай.
Лимон
Лимоны шүүсийг багас зэрэг устай хольж түрхэнэ. Хэрвээ арьсандаа чийг өгмөөр байгаа бол 1 ширхэг лимоны шүүсийг 1/4 аяга оливийн тостой хольж маск тавиарай.
Өндөг
Өндөг бол арьсанд хамгийн сайн тэжээл өгдөг зүйл юм. Мөн өртөг ч багатай. Хэрвэээ хуурай арьстай бол өндөгний шарыг түрх, харин тослог арьстай бол өндөгний цагааныг бага зэргийн зөгийн бал эсвэл лимонтой хольж түрхээрэй. Энгийн арьстай бол өндөгөө хагалан сайтар хутгаад нүүрэндээ түрхэн 30 минутын дараа бүлээн усаар угаагаарай.
everyday.mn