“Төрөөс төрсөн тэрбумтан” суллагдлаа

1477445936_onon

Р.Онон хэмээх “тэрбумтан”-г Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж, нийтийн алба хаших үедээ хууль ёсны орлогоос гадна онц их хэмжээний эд хөрөнгө, орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн хэмээн АТГ-с саатуулаад байсан юм.

Зам тээврийн яамны газрын даргаар ажиллаж байхдаа Р.Онон нь Халзан бүргэдтэй-Солонготын даваа чиглэлийн зам барих хөрөнгөөс үүсгэн байгуулсан нууц компаниараа дамжуулан 200 сая төгрөг шилжүүлэн авч, эрх мэдэл, албан тушаалаа ашиглан, туслан гүйцэтгэгч гэх халхавчаар тус компаниас “Эн Би Си Си” ХХК-ийнхаа данс руу 200 сая төгрөг шилжүүлж авсныг нь АТГ, Прокурорын байгууллага тогтоож “нэгэн дуугаар” шүүхэд шилжүүлсэн байдаг.

Гэвч 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхээс түүнийг “томоожих байлгүй дээ хэмээн толгойг нь илэн” суллан явуулжээ. Хууль хяналтын байгууллага мөрдөн шалгаж, илрүүлсэн хэргүүд шүүхийн шатанд очоод замхардаг, өршөөгддөг явдал байсаар л байна. Үүний тод жишээ энэ болов уу. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж, төсвийн тендерийг хувьдаа ашигласан энэ эрхмийг хэрхэн шийдвэрлэхийг харж л сууя.

Үндэстэн агентлаг

Санал болгох мэдээ

Япон улсын Каназава Их сургууль АШУҮИС-д Төлөөлөгчийн газраа нээлээ

Япон улсын Каназава Их сургуулийн Төлөөлөгчийн газар өнөөдөр /2024.04.29/Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуульд албан …