Шинэчлэлийн Засгийн газрын сайд нар 7 хоног бүрийн лхагва гаригт 12:00 цагаас сэтгүүлчдэд мэдээлэл хийж, нээлттэй ярилцах уламжлал тогтоосон. Энэ 7 хоногийн уулзалт маргааш болох бөгөөд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр оролцох юм.
Тэрээр Боловсролын салбарт хийгдэж буй шинэчлэл, яамнаас хэрэгжүүлж эхэлсэн Ном, Авьяас хөтөлбөр болон цаг үеийн ажлуудынхаа талаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөх юм.
Сэтгүүлчидтэй хийх нээлттэй ярилцлага 2013 оны 5 дугаар сарын 22-ны лхагва гарагийн 12:00 цагаас Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд эхэлнэ.
Д.Гэгээ Ugluu.mn