Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогууд” сэдэвт хурал зохион байгууллаа

p1b068vq271tbk1lt7iuf1fk98oa2Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар болон Монгол Улсын их сургууль хамтран “БОДЛОГЫН НӨЛӨӨЛИЙН ҮНЭЛГЭЭ БА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ БОДЛОГУУД” сэдэвт хурлыг зохион байгууллаа.
Тус  хурал нь төрөөс хэрэгжүүлдэг бодлого, хөтөлбөрийн нөлөөллийн үнэлгээг хийх хэрэгцээ, шаардлага ач холбогдлыг хэлэлцэх, сүүлийн үед хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хийгдсэн судалгаануудтай танилцах болон хөдөлмөрийн салбарын  судлаачид, бодлого боловсруулагчид, төрийн албан хаагчдын хамтын ажиллагааны сүлжээг бий болгох, эрдэмтэн, судлаачид болон бодлого боловсруулагчдын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой юм.
Хуралд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт, дүүргүүдийн Хөдөлмөр халамжийн хэлтсүүд,  Сангийн яам, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын холбооны төслийн төлөөлөгчид, Их, дээд сургуулиуд болон  судалгааны байгууллагын эрдэмтэд, судлаачид болон төрийн байгууллагын ажилтнууд оролцлоо гэж нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас мэдээллээ.

p1b068vq2718ei16mli2t1kde1a381

p1b068vq27mrh1bfg1ite1c023rd3

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …