Зарим хvн аливаад одтой байхад нөгөө хэсэг нь яаж ч чармайгаад амжилтад хvрэх нь ховор байдаг. Бvхнийг гайхамшигтай хувь тавилангаар тайлбарлаж бас боломгvй юм. Сэтгэл судлаачдын дvгнэлтээс vзэхэд доорх хvчин зvйлс амжилтад нөлөөлдөг аж.
1.Амьдралд байнга шахуу тохиолддог жижиг сажиг асуудалд тайван, хvлээцтэй хандаж сурах. Усны цорго эвдэрлээ гээд л хавь ойрын хvмvvсээ стресст оруулахгvй байх хэрэгтэй. Зохих газарт нь мэдэгдэхэд л асуудал шийдвэрлэгдэнэ.
2.Ноцтой алдаанаас ямагт сэрэмжил. Өчvvхэн бага суудалд ч буурьтай хандаж сур. Яаран дvгнэлт бvv хий. Аливааг олон талаас нь эргэцvvл, хvмvvстэй зөвлөлд.
З.Төлөвлөгөө, зорилтоо урьдчилан бvv ярь. Хар, цагаан хэл ам хvрэхээс болгоомжил. Хэт бvv догдол, сэтгэлийн хөдөлгөөнөө барьж сур.
4.Тодорхой хэмжээнд нээлттэй бай. Хэт илэн далангvй, чалчаа зан амжилтыг vргээдгийг санаарай. Бусдын яриаг тэвчээртэй сонсож, өөрт хэрэгтэй мэдээллийг тvргэн тусгаж сур.
5. Хvмvvстэй найрсаг харьцаж бай. Зожиг, бvдvvлэг, дээрэнгvй, муухан зан харьцаатай хvнээс амжилт “зугтаадаг”. Ийм хүмүүсээс ч хол байхыг эрмэлз.
6. Хvний мууд бvv дурла. Аль болох эерэг энергитэй зvйлд тэмvvлж, тvvгээр хvрээлvvлэхийг хичээ.
7.Өгөөмөр, тусархаг байж сур. Танд хариу нь заавал ирнэ. Эдгээр зvйлийг өдөр тутмын амьдралдаа мөрдлөг болгож чадваас амжилт, аз таныг орхихгvй гэдэгт итгээрэй.
budda.mn