Монгол бахархлын өдөр тохиож байгаатай холбогдуулан ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат СТА, жүжигчин Г.Ундармааг хүлээн авч уулзан, талархал илэрхийллээ. Жүжигчин Г.Ундармаагийн хувьд өөрийн орлогын 30 хувийг “Итгэлийн танхим” төслийг санхүүжүүлэхэд зориулдаг гэдгээ энэ үеэр хэлж, өөрийнх нь хийж хэрэгжүүлж буй ажлыг үнэлсэнд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат болон яамны удирдлагуудад талархснаа илэрхийлсэн юм.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат яамны зүгээс эрүүл мэндийн чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдэд хамтарч ажиллахад нээлттэй гэдгээ илэрхийлж, салбартаа тулгамдаж байгаа асуудлыг хувь хүн болон албан байгууллагуудтай хамтран шийдвэрлэхэд таатай байгаагаа дуулгалаа.
эх сурвалж: Эрүүл мэндийн яам