“Мөөмөөрөө” од болох уу

Нүцгэлсэн бүхэн од болдоггүйн жишээ болсон дуучин нэртэй хүмүүс их бий. Ер нь Монголын урлагийн салбар” хахсан” олон дуучинтай болсон. Ялангуяа нийтийн дуучдыг танихгүй болтлоо олширсон. Дуулдаг бүхэн л гэр бүлээрээ урлагийг “бизнес” утгаар нь хөгжүүлдэг болж. Гэр орноор нь айлчилдаг нэвтрүүлгээр их л сайхан амьдралтай харагдах юм билээ. Нэг хит дуу тэгээд л араас нь хэд хэдэн дуу эрчимтэй төрөн гарна. Гэхдээ ард түмний хайр хүндэтгэлийг даах дуу бол ховор. Нэг хэсэг олны аманд дуулагдсан шигээ амархан мартагдах аж. Дуун урлагаар хүмүүжүүлэхийн тухайд яриад ч хэрэггүй. Учир нь үгийн утга алдагдсан толгой ,сүүл холбож аяндаа багтсан л бол дуу болж байгаа нь тэр. Нэг л яааруу сандруу дуулж гарна. Худал үгийг мянга хэлэхээр үнэн болдог гэдэг шиг явах газар бүрт дуу давтамжтай хүрсээр байгаад “аманд аандаа орно”.  Энэ бол сүүлийн үеийн дуучдын арга барил.

14908400_1253492328005239_7753299269111986350_n

Харин үүн дээр нэмэх нь хөөрхөн царай, хагас нүцгэн бие хаа. Гайхуулах юу байна түүнийгээ хайр найргүй “дэлгэх” хэрэгтэй гэдэг дүрэм үйлчилдэг болтой. Саяхан Т.Дэлгэрмөрөнтэй, Х.Мөнгөнцэцэг нарын хамтран дуулсан “хайрын дээд хань минь” гэсэн дууны шинэ клип гарсан. Гарсан даруйдаа л эрчүүдийн харцыг “мөөмөн дээрээ” чадварлаг татсан гэхэд болно. Ханийн тухай дууг үүнээс өөр өнцөгөөр харах аргагүй болтлоо Монгол ахуй дор орсон юм уу. 1980-1990 оны дуунд хос хөтөлгөө моритой, хос дээлтэй, монгол ахуйг харуулан ийм төрлийн дууг дуулдаг байсан бол харин одоо хагас нүцгэн гарч ирээд эрчүүдийн анхаарлыг дуунд бус үйлдэлд, “өгөгдөл” хандуулах болж. Хэр удаан ингэж анхаарал татах болдоо энэ дуучин.

Дуулах ур чадвар, нийгэмд эзлэх байр суурь, бусдад хүндлэгдэж байгаа байдал, бусдын дунд үлгэр жишээ бие авч яваагаар нь урлагийн хүнийг дүгнэдэг бол Х. Мөнгөнцэцэгт ийм үнэлүүлэх  хувь дутлаа. Одоо түүний хэд хэдэн дуунд мөөмийг нь харан суух байх. Гэхдээ хугацаатай л болов уу. Ядахдаа л дуулах дууныхаа утга агуулгатай нийцсэн баймаар байна. Харин ч бүүр эсэргээрэй “дуулаад байна уу тайчих гээд байна уу” болж дээ. Ямар дууг ямар хүнд зориулж, хэрхэн, яаж дуулахаа мэдэхгүй дуучид олон байх юм даа.

Б.Саран

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …