Агаарын бохирдлыг бууруулах гэр хорооллын иргэдийн цахилгаан халаагуур хэрэглэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор Эрчим хүчний зохицуулах хорооны 2016 оны аравдугаар сарын 28-ны өдрийн хурлаар тарифт тоолууртай гэр хорооллын хэрэглэгчдийн цахилгааны шөнийн тарифыг 50 хувиар хөнгөлөх шийдвэр гаргалаа.
Энэхүү хөнгөлөлтийг 2 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа бөгөөд Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний 15 аймгийн 250 мянга гаруй айл өрхүүд хамрагдан цахилгаан халаалт залгах шаардлагатай хүйтний улиралд буюу 2016 оны 11 дүгээр сарын 1-нээс буюу өнөөдөрөөс эхэлж 2017оны 3 дугаар сарын 31-нийг хүртэл оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнийг 50 хувиар хөнгөлүүлэх боломжтой юм.
Иймд гэр хорооллын хэрэглэгчид нэг кВт/цаг цахилгаан эрчим хүчийг 77.10 төгрөгөөр тооцож худалдан авдаг байсан бол энэ үнийг 50 хувь хөнгөлснөөр 38.55 төгрөг болж, иргэдийн халаасанд 5,3 тэрбум төгрөг үлдэнэ гэсэн тооцоог гаргаад байна.