Г.Ариунбаатар:Би цагдаагийн сүлд чуулгаас ургасан мөчир гэж омогшлоо

14876299_1233152953412456_270154630_o

Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-н Их эзэн Чингис хааны мэндэлсэн “Монгол бахархлын өдөр”. Энэ өдөр цагдаагийн байгууллагын хувьд бахархал дүүрэн өдөр болж өнгөрлөө.

Мөнгөн мөрдөстнүүдийн ариун эгнээнээс олон арван алдар цуутан гавьяатнууд, алдартан, авьяастнууд төрөн гарсан билээ. Энэ өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай билээ.

Энэ жил “Чингис хаан” одонг Монгол Улсын гавьяат жүжигчин, цагдаагийн ахмад дуурийн дуулаач Г.Ариунбаатар хүртлээ.

14779112553

Энэхүү бахархалтай сайхан үйл явдлыг тохиолдуулан Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Тэргүүн комиссар Р.Чингис, тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар, ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа М.Лувсандорж тэргүүтэй зөвлөлийн гишүүдийн төлөөлөл, “Сүлд” чуулгын уран бүтээлчид, цагдаагийн байгууллагын зарим удирдлагууд алба хаагч нар хүндэтгэл үзүүллээ.


Цагдаагийн албаныхаа нэр төрийг өндөрт өргөж, дэлхийд нэрээ дуурсгасан их гавьяаг байгуулан, ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ОДОН ХҮРТСЭН МУГЖ, ЦАГДААГИЙН АХМАД Г. АРИУНБААТАРТАА уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

ЦЕГ

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …