Кабелийн ажилтнаас болж зургаан цаг нислэг саатав

img_2618

“Чингис хаан” олон улсын нисэх буудалд өнгөрсөн баасан гарагт зургаан цаг гаруй онц байдал зарлав. Үүнээс болж олон улсын нислэгүүд саатсан юм.16:00 цагийн орчимд Хонконг-Улаанбаатар чиглэлийн онгоц газардах үед нисэх буудлын нийтийн эзэмшлийн талбайгаас эзэн нь тодорхойгүй тээш олдсон байна.

Тээшийг тэсрэх бөмбөг байж болзошгүй хэмээн нисэх буудлын аюулгүй байдлын албанаас онц байдал зарлан нисэх буудлын хоёр давхрыг цагдаагийн алба хаагчид хамгаалалтад авчээ. Мөн тухайн үед хөөрөх байсан Улаанбаатар-Бээжин, Манжуур, Эрхүүгийн нислэгүүд хойшлов. Улаанбаатар-Сөүл, Улаанбаатар-Токиогийн нислэгээр ирсэн зорчигчдыг ч онгоцноос буулгалгүй хүлээлгэсэн байна.

Зорчигч, буудлын ажилтнуудыг нисэх буудлаас гарган үнэрч нохойтой цагдаа нар нисэх буудлыг хамгаалалтад авч ажилласнаар 22:00 цагийн үед “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж эхэлснийг албан ёсоор мэдэгдэв. Иргэний нисэхийн ерөнхий газраас нисэх буудалд дуудлагын үйлчилгээ үзүүлсэн кабелийн сувгийн ажилтан техник хэрэгслээ санаандгүй байдлаар орхиж явснаас онц байдал зарласан байжээ.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …