Эцэг эхчүүдээ таны хүүхдийн хүмүүжил таниас л шалтгаална

Print

Урлагаар хүүхэд хүмүүжиж төлөвшдөг  гэж  ярисаар байтал олон жилийг өнгөрөөлөө. Тиймээ урлаг соёлоор хүүхэд хүмүүжиж танин мэддэг, харамсалтай нь сүүлийн жилүүдэд хүүхэд багачуудын төлөвшилд нөлөөлдөг нэвтрүүллэгийн тоо цөөрч байна. Монголын олон ангит уран сайхны кино болон гадаадын уран сайхны кино нь  дээр гарч байгаа жүжигчдийн хэлж ярьж байгаа үг яриа  тухайн киног  үзэж байгаа  хүүхдэд их нөлөөлж уг киног үзсэн хүүхэд кино нь дээр гарч байгаа үгийн утгыг ойлгохгүй мөртлөө дагаж хэлж нэгнийгээ шоолж байгаа үзэгдэл их гарч байна. Эцэг эхчүүдийн дунд гарч байгаа маш том алдаа бол хүүхэдтэйгээ зэрэгцэж суугаад гадаадын уран сайхны киног үзэж байгаа явдал их гардаг. Тухайн киног гаргаж байгаа телевизийн киноны албаны хүмүүс кино орчуулага дээрээ их хараалын үгийг оруулж байна. Жишээ нь:Kино эд дундаа өрнөж байхад өө новшоо, новш гэж хэлэх нь ихэнх кинонд дээр харагдаж байгаа л байхгүй юу . Ингээд л хүүхэд тухайн кино нь дээр гарч байгаа үгийг  хэрэглэх нь цаг зуурын асуудал болж байна.

Хүүхдийг урлаг соёлоор хүмүүжилдэг гээд ярьсаар байхуу. Хүүхэд багачуудыг зөв монгол хүүхэд болгоход туслаж  хүүхэлдэйн театрын уран бүтээлчид сайн дурын байгууллагууд болон сургууль цэцэрлэг нарын багш  нар хүүхдийн хүмүүжилд анхаарах цаг болсон. Дор хаяж телевиз болгон хүүхдийн хүмүүжилд нөлөөлөл болохуйц нэвтрүүлэгийг өдөр бүр  нэвтрүүлж байхыг анхаармаар юм.

Дан ганц сургууль цэцэрлэгийн багш болон хүүхэлдэйн театр болон телевизийн нэвтрүүлэгт буруу өгөлгүйгээр эцэг эхчүүд өөрсдийнхөө хүүхдийн  хүмүүжилд анхаарах нь чухал байна. Таны хүүхэд 10 настай мөртлөө 22 настай гэж худал Fb хаяг нээж өөрийн үзэхийг хүссэн group болон page хуудсанд зочилж хаа хамаагүй хүний бичсэн хараалын үгтэй post-ийг уншиж тэндээсээ хараалын үг сурч өдөр тутмын амьдралдаа хэвшил болгож байгааг эргэлзээгүй  юм. Иймээс таны хүүхдийн хүмүүжил таны өөрийн хариуцлагаас шалтгаалахыг  анхаарч үзэх цаг нь болсныг ойлгоно уу.

Г.Нараа

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …