Гамшгаас хамгаалах сургалтын төв-ийн үйл ажиллагаатай танилцлаа

p1b0ldsgcpn991r0o1dic11jm1b4l2

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж, 2016 оны 6 дугаар сарын 20-нд ашиглалтад хүлээн авсан энэ төв нийслэлийн хүүхэд багачууд, оюутан залуус, иргэдэд гамшиг ослын үед хэрхэн өөрийгөө болон бусдыгаа авран хамгаалах мэдлэг мэдээлэл олгох зорилготой юм.

p1b0ldsgcp1r2r99eskk9n11q91

Сургалт, арга зүйн төвийн барилга нь хичээлийн 7 танхимтай, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, утаат орчноос аврах ажиллагааны дадлага хийх, өндрөөс аврах үйл ажиллагааны танхим, гал унтраах багаж хэрэгсэл ашиглах танхим, хүүхдүүдэд зориулсан аюул, ослоос хамгаалах танхим, газар хөдлөлтийн тусгай тоноглол бүхий танхим, үзвэрийн ЗD бичил кино театр, номын сан, нийслэлийн Онцгой комиссын хуралдааны танхим, бага хурлын танхимтай.

p1b0ldsgcq6t01ih2gng1ss31v643

p1b0ldsgcqb9g109n6khp612c95

Мөн албаны бэлтгэл бэлэн байдлыг хангуулах зориулалттай 7 айлын албаны орон сууц, дуудлагын автомашины тавиулан бүхий гамшгаас хамгаалах сургалт, дадлага зохион байгуулах Сургалт арга зүйн төв болон гамшиг, ослын дуудлагаар ажиллах Аврах анги хосолсон иж бүрэн цогцолбор байгууламж юм.

p1b0ldsgcqukp1lbt1pd0fb11pba4

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Олон улсын стандартад нийцсэн энэ төв газар хөдлөлт, гал түймэр, ахуйн ослын үед хэрхэн ажиллах мэдлэгийг иргэдэд олгох зориулалттай. Ирэх оны эхээр нийслэлийн Ерөнхий боловсролын болон их дээд сургуулиуд, албан байгууллагуудтай гэрээ хийгээд, байнгын сургалт зохион байгуулна. Гамшиг осол байнга дэргэд байдаг гэдгийг манай иргэд санаж явах хэрэгтэй. Ялангуяа хүн ам ихээр төвлөрсөн том хотын хувьд гамшиг ослын бэлэн байдлыг үргэлж хангах шаардлагатай. Гамшиг ослын үед гарах хохирлыг бууруулахад иргэдийн мэдлэг чухал. Тиймээс энэ төв байгуулагдсанаар гамшгийн хор хохирлыг бууруулах ач холбогдолтой гэж харж байна” гэлээ.

p1b0ldsgcqcl113nq1s5h1ut115pd6
Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төв өнөөдрийн байдлаар 750 мянган гаруй иргэнийг сургалт, дадлагад хамруулсан байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …