Гадаадын иргэн харьяатын газрын Виз зөвшөөрлийн газраас 2016 оны эхний 10 сарын байдлаар оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэдийн тухай мэдээллийг өгч байна.
Монгол Улсад суралцагчаар оршин суух зөвшөөрөлтэй 651 гаднын иргэн байна. Үүнд, БНСУ-ын 120, Япон улсын 45, ОХУ-ын 38, АНУ-ын 32, бусад улсын 96 иргэн байгаа бөгөөд үлдсэн нь БНХАУ-ын иргэд юм. Гадаадын иргэн харьяатын газраас хөдөлмөр эрхлэгчээр оршин суух зөвшөөрөл авсан гадаадын нийт 8654, хөрөнгө оруулагчаар оршин суух зөвшөөрөлтэй нийт 797 иргэн бий.
Тухайлбал, улирлын чанартай ажил хийх хүсэлт гаргасан БНХАУ-ын 7226, БНАСАУ-ын 488 иргэн байгаа нь тэргүүлнэ. Ажил эрхлэх саналаараа Австрали улсын 137, БНСУ-ын 105, АНУ-ын 90, ОХУ-ын 90 иргэн удаалжээ. Бусад улсын 521 иргэн манай улсад ажиллаж байгаа аж.
Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон шалтгаанаар 2016 онд шинээр оршин суух зөвшөөрөл авсан 96, хугацаа нь дууссан зөвшөөрлөө сунгуулсан 506, хасалт хийлгэсэн 43 гаднын иргэний бүртгэл Гадаадын иргэн харьяатын газарт байна.
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг