Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх-2 төслийг 2013-2017 онуудад Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймагт үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.
Энэ удаагийн удирдах зөвлөлийн хуралд Төслийн удирдах зөвлөлийн дарга Б.Ганболд, төслийн удирдагч С.Баяржаргал, Төслийн зөвлөх Клаудиа Осорио ажилтан А.Сосорбарам болон аймгийн удирдах зөвлөлийн гишүүд оролцлоо.
Удирдах зөвлөлийн хурлаар Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ-2 төслийн товч танилцуулгыг хийж, төслийн хүрээнд хийсэн үйл ажиллагаа үр дүнгийн мэдээллийг сонсож, цаашид хийх ажлын чиглэлийг ярилцлаа.
Уг төсөл нь 2017 оны сүүлээр дуусгавар болж байгаа бөгөөд төслийн хүрээнд иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, буруу дадал, хандлагыг бууруулах, анхан шатанд ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнуудыг чадавхижуулах, загвар эрүүл мэндийн үйлчилгээг бий болгох, харилцан туршлага судалж, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэгдсэн ихээхэн ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байгаа болно.
khovd.gov.mn