Нийслэлийн хот тохижилтын газар цас хайлуулах 94 тонн бодис цацжээ

p1b0vgiktr2dtlgcga7brb1anj1

Нийслэлийн хот тохижилтийн газар нийслэлд 3 өдөр  цас орсны улмаас  нийт 94 тонн цас хайлуулах бодисыг  нийслэлийн авто замуудад  цацсан байна. Үүнээс үзэхэд нийт 94 тонн цас хайлуулах бодисны 56 тонныг нь 10- р сарын 24-нд орсон нийслэлд хотод орсон хур тунадасын улмаас орсон цасыг халиулахын тулд нийт 9 нь тусгай зориулалтын  тоноглогдсон машинаар зориулалтын бодис цацсан байна. Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд орсон цас орсны улмаас 38 тонн  цас хайлуулах бодисыг цацжээ.

Тодруулбал:38 тонн бодисыг Энхтайваны өргөн чөлөө, Цэцэг төвөөс нэгдүгээр дэлгүүр хүртэл, Дөлгөөн нуур Баянбүрдийн тойрог, Чингэлтэйн өргөн чөлөө өгсөж урууддаг зам, 32-ын тойргоос Долоон буудал, Нэгдүгээр хороолол, Өнөр хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Сансрын тунель Офицерийн тойрог, Аюулгүйн тойрог, Дарь-Эхийн уулзвар, Цагдаагийн академи, Нарантуулын уулзвар, Баян хошууны Хөтөл Жанцан, Баруун салаа, Зүүн салаа, Чулуун овоо, Амгалан, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их Монголын гудамж, Дамбадаржаа, Бэлх, Сэлх зуслангийн зам 17, долоон буудал, Телевиз Хувьсгалчдын гудамж, 22-н товчоо, Нарны гүүр, Саппора өгсдөг зам, Модны-2-с дээш өгсдөг, Нисэх, Яармагийн тойрог, Богд уулын арын зам, Яармагийн товчоо зэрэг замуудад цас хайлуулах бодисуудыг тус тус цацжээ.

Харин Нийслэлийн 9 дүүргийн хувьд бидэнд ирсэн мэдээллээр Чингэлтэй дүүрэг өнгөрсөн амралтын өдрүүдэд дүүргийнхээ  авто зам, явган зам, болон бусад замуудыг  халтиргаа гулгааг арилгахад 35 тн давс цацаж, 108м/куб цас ачиж, 30486 м/кв явган замын цасыг бүрэн цэвэрлэлээ.

img_6611-1-1024x768-600x450

Энэ ажилд Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээний ХХК-ний 90 ажилтан  халтиргаа гулгааг арилгахад  оролцсон байна.

Г.Нараа

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …