Жастин болон Жессика Бил нарын хүү дөнгөж ой хагастай ч од аав нь хүүхдээ ямархуу хүн болохыг нь хэдийнэ дүгнэчихсэн гэнэ шүү. Эцэг, эхчүүд бүгд л хүүхдүүдээ магтаж, хорвоод хосгүй нэгэн хэмээн өхөөрддөг. Жастин ч энэ замыг тойроогүй, дайрч байгаа аж.
Хэдхэн хоногийн өмнө Эллен Дэженересийн шоуны зочноор уригдан оролцохдоо Сайлос хүүгээ суут ухаантан хэмээн “өргөмжилсөн” байна.
“Тролли” хэмээх хүүхэлдэйн кинонд дуу оруулсан дуучин, жүжигчин залуу уг киноны 12 баатрын нэрсийг бяцхан хүү нь ядах юмгүй хэлдэг хэмээн онгирчээ.
“Тэр бүгдийг нь танидаг. Яаж гэдгийг нь би ойлгохгүй байгаа… Тэр жинхэнэ суут ухаантан. Түүнд баяр хүргэж алга ташицгаая” гэж Жастин өгүүлсэн байна.
Эх сурвалж www.wikimon.mn