МАН-ын Шинэчлэлийн хороо Хөвсгөл аймагт салбараа нээлээ

man iin hirii huvsgul   МАН-ын Шинэчлэлийн хороо энэ сарын 19-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотод шинэчлэлийн өргөө гэрээ барьж, намынхаа шинэчлэлийн асуудлаар иргэдээс санал бодлоо сонсож эхэлсэн байна. Энэ үеэр МАН-ын шинэчлэлийн хорооны Бодлогын зөвлөлийн дарга Т.Аюурсайхан “Намаа аваръя, төрөө эрүүлжүүлье, нийгмээ хөгжүүлье” улс төрийн илтгэл тавьж,нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

 МАН-ын Шинэчлэлийн хорооны залуустай уулзаж танилцсан Хөвсгөл аймгийн нутгийн иргэд тэднийг дэмжиж байгаагаа илэрхийлээд цаашид ч мөн энэ эрч хүчээрээ эрчимтэй ажиллахыг захиж байлаа. “МАН-ын Шинэчлэлийн хороо орон нутагт” хөтөлбөрийнхөө дагуу Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн төлөөлөгчидтэй уулзаж, шинэчлэлийн өргөөгөө барьж, гишүүд дэмжигчидтэй уулзах аянаа үргэлжлүүлж байгаа юм.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Н.Учралын танхимд багтах “ёсгүй“ сайдууд

Шинэ Ерөнхий сайд Н.Учрал Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ бүрээнд танхимынхаа сайд нарыг УИХ-аар оруулан …