“Нарантуул”-д гарсан галд цахилгааныг буруутгаад өнгөрөх үү

Нарантуул худалдааны төв энэ оны эхний хагаст буюу гуравдугаар сарын 03-ны шөнийн 03:30 минутын үед шатаж 100 гаруй бөс барааны наймаачид болон иргэд давхар “шатаад” өнгөрсөн. Тухайн үед гал сөнөөгчид, нийслэлийн аврах, гал унтраах бүх анги ажиллаж, таван цагийн турш “ноцолдож” байж унтраасан. Нэг үгээр маш том гал гарсан гэсэн үг. Энэ хэргийн галын дүгнэлт маш их удсаны эцэст өчигдөрхөн гарсан байна.

Харин дүгнэлтээр Нарантуул захын цахилгааны инженер болон гэрээт харуул хамгаалалтын дөрвөн ажилтныг албан үүрэгтээ хайнга хандсан, галын үед хяналтын камер дээрээ байгаагүйн улмаас онц их хэмжээний хохирол учирсан гэсэн үндэслэлээр буруутгаад байна. Нэг үгээр ажлаа хийж чадаагүй ажилтны буруу гэж. Тэдгээр цахилгаанчин болон гэрээт харуул нарт яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

olloo_mn_1456964481_12799013_910187205761778_2427252482486009234_n

Уг нь тус төвийн цахилгааны инженер хөнгөнцагаан болон зэс утсыг  хооронд нь холбоход аюултай, эсэргүүцэл үүсэж гал гарч болзошгүй хэмээн удирдлагатаа удаа дараа хэлж байсан гэх, мөн галын аюулгүй байдлыг хангуулахаар  онцгой байдлын байгууллагаас удаа дараа шаардлага хүргүүлсэн гэх, энэ бүхнийг үл ойшоосон нарантуул захын удирдлагууд буруудахгүй байгаа нь “хачирхалтай”.

Гарсан хариу ёсоор бол цахилгааны утасны холболт буруу байсан гэдгийг ажилтан болон онцгойгийнхон удаа дараа удирдлагуудад нь хэлж байсан байхад өнөөдөр нөхцөл байдал дээр цахилгааны инженер, гэрээт харуул нарт яллах дүгнэлт үйлдүүлсэн байх жишээтэй.

Албан тушаалтан ажилтныг ажиллах нөхцөл байдлыг ойлгохгүй, хэрэгцээтэй зүйлээр нь хангахгүй байснаас үүдсэн галыг цахилгааны инженерт “тохвол”, үүнийг сонссон хэнбугай ч уурлан “босохоор” байна.

49a45b382c648cf1cf6b5e6e43740503700144f5

Энгийн ажилтан яллах дүгнэлт үйлдүүлэхэд ийм ойрхон байхад яагаад албан тушаалтан хэрэгцээтэй зүйлээр нь хангаж “гал гарах эрсдэлгүй” байж болох байсан тухай ярихгүй байнаа. Цахилгааны инженерийн хэлж сануулснаар хэрэгцээтэй зүйлээр нь хангасан байсан бол гал гарахгүй байх бүрэн боломжтой байсан юм бишүү Нарантуулын удирдлагуудаа.

Б.Саран

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …